Оюутнууд: Улирлын төлбөрөө бүрэн төлсний дараа л хичээл сонгох эрх нээгддэг

Энэ оны 09 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Приус” маркийн автомашин зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг орхин явсан байна.
Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, уг автомашиныг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс олж тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Жолооч та осол гаргасан тохиолдолд хэргийн газрыг орхилгүй, Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг анхааруулж байна.










