
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ намрын чуулганы нээлтийн үеэр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Дөрөв тав хоногийн өмнө Н.Учрал, С.Бямбацогт дарга нартай уулзсан. Тав, зургаан цаг уулзсан уулзалтын үеэр уур амьсгалын хувьд зүгээр байсан. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд гэнэтийн бэлэг дүүрэн байлаа шүү дээ. Заримдаа Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар хөөгдөж асуудал үүсгээд л. Жаахан байж байгаад Х.Нямбаатар махны үнэ өсгөсөн гээд хөөж явуулж байсан, одоо С.Амарсайхан сүүлийн нэг өдрийн дотор хамгийн муу хүн болж байх шиг байна.
Хууль зүйн сайдынхаа эсрэг мөрдөстөнгүүд мэдэгдэл хийж байна гэдэг чинь ойлгомжтой шүү дээ Хууль зүйн сайдаас дээр албан тушаалтай хүн чиглэл өгч байж ийм зүйл болно шүү дээ.
Засгийн газар огцроод сайжирна гэдэгт эргэлзэж байгаа. Нөхцөл байдлуудаа зөв дүгнэж сөрөг хүчин, эрх баригчид ажлаа хийгээд явах л ёстой. Нөхцөл байдал хүндрээд ирэхээр “чи үхэхээр би үх” гэдэг шиг А.Ариунзаяа, О.Саранчулуун нар буруутай юм байна, С.Амарсайханаас бүх юм боллоо гэсэн улс төрөөр хол явахгүй дээ. Одоо бол Монгол ардын нам ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж ажлаа хийх л цаг үе шүү дээ.
Н.Учрал намын дарга болоод удаагүй байна. УИХ-ын дарга хийгээд үзчихлээ, Ерөнхий сайдаар ажиллаж байна. Энэ том намыг 2027, 2028 оны хоёр сонгуульд хүч үзэх гараан дээрээ ирчихсэн байна. Н.Учрал өөрийнхөө тооцооллоор улс төрөө хийхгүй бол хүний тавьсан занганд орж намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж болохгүй. Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан, Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй. Сая болсон асуудлыг Б.Энхбаяр зохион байгуулсан байж болзошгүй.










