
Н.Нарангэрэл эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний бага охин Н.Хүслэн 2023 оны нэгдүгээр сарын 24-нд төрсөн бөгөөд 2024 оны зургаадугаар сард тархины хорт хавдартай гэж оношлогджээ.
Охин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, мөн оны есдүгээр сард Улсын гуравдугаар төв эмнэлэгт мэс засалд орсон байна. Хагалгаа амжилттай болсон ч гурван нас хүрээгүй байсан тул туяа эмчилгээнд оруулах боломжгүй байжээ.

Тухайн оны арванхоёрдугаар сард хийлгэсэн MRI шинжилгээгээр тархинд нь 0.5 сантиметр хэмжээтэй хавдар үлдсэн нь тогтоогдсон байна. Харин 2025 оны зургаадугаар сард давтан шинжилгээ хийлгэхэд хавдрын хэмжээ томорч, тархиных нь зүүн хэсэгт үсэрхийлжээ.


Үүний дараа гэр бүлийнхэн нь Н.Хүслэн охиныг БНХАУ-ын Бээжин хотын Тиантан тархи, мэдрэлийн эмнэлэгт үзүүлсэн байна. Шинжилгээгээр гавлын ясанд өөрчлөлтгүй, тархины усжилтгүй тул шунт тавих шаардлагагүй гэжээ. Харин тархины зүүн хэсэгт үсэрхийлсэн хавдрыг мэс заслаар авч, үргэлжлүүлэн туяа эмчилгээ хийх боломжтой гэсэн хариу өгсөн байна.


Охины мэс засал, хэвтэн эмчлүүлэх зардал 50 сая, туяа эмчилгээ 200 сая буюу нийт 250 сая төгрөг болохоор аж. Эхний ээлжийн мэс засалд ороход 126 мянган юань буюу 70 орчим сая төгрөг шаардлагатай гэсэн хариуг эмнэлгээс өгсөн байна.


Одоогоор хамаатан садан, найз нөхөд, ажлын хамт олон, Төв аймгийн иргэд болон бусад иргэдийн тусламжаар 76 сая төгрөг цуглаад байгаа аж.
Гэвч эмчилгээний нийт зардалд 250 сая төгрөг шаардлагатай бөгөөд төрийн албан хаагч аав, ээж нь байгаа бүхнээ зараад, ах дүү нараасаа тусламж аваад ч энэ хэмжээний мөнгийг бүрдүүлж чадахгүй байгаа тул ард түмнээсээ тусламж эрж байна.
Нэмэлт материал:
Хандивын данс: IBAN0800500 5029959015-Хаан банк
Данс эзэмшигч: Ц.Пүрэвсүрэн /Н.Хүслэн охины ээж/
Холбоо барих: 88077429, 88940187













