
АНУ-Ираны харилцан цохилтуудаас болж олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ 7-р сараас хойш анх удаа 100 ам.долларыг давжээ.
9-р сарын 9-ны байдлаар Brent маркийн газрын тосны үнэ 3 хувиар өсөж, нэг баррель нь 100.72 ам.доллар, Америкийн WTI маркийн газрын тосны үнэ 2.4 хувиар өсөж, нэг баррель нь 95.25 ам.доллар болжээ.
8-р сар гарснаас хойш Brent маркийн газрын тосны үнэ 25 хувиар, 2026 он гарснаас хойш 60 гаруй хувиар нэмэгджээ.
Энэ сарын 5-нд Вашингтон Ираны газрын тосны 3 танкерыг устгасан бол өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Зэвсэг хүчний жанжин штаб Ираны газрын тос тээвэрлэгч 5 хөлөг онгоцыг устгаснаа мэдэгджээ.
Нөгөө талаас Ираны Хувьсгалын гвардийн корпус АНУ-ын Ойрх Дорнод дахь тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоцнууд, цэргийн баазуудад цохилт үзүүлсэн байна.
8-р сарын 30-нд АНУ Ормузын хоолойд байрлах Ираны пуужингийн хоёр системд цохилт үзүүлснээр хэсэг намжаад байсан АНУ-Ираны дайн дахин идэвхжиж, АНУ, Иран хоёр улс бие биедээ харилцан цохилтууд үзүүлж эхэлсэн байна.
Эх сурвалж: https://amp.dw.com/










