
Өнгөрсөн бямба гарагт Балбын онцгой байдлын албан хаагчид үерт өртсөн Тришули усан цахилгаан станцын хонгилоос нэг иргэнийг гаргаж авчээ. Балбын эрх баригчдын тооцоолсноор тус УЦС-ын хонгил болон шугам хоолойд нийт 900 орчим ажилчин гацсан байгаа ба Хятадын иргэн Лю Хайтао аврагчдын тус хонгилоос аварсан 3 дахь хүн болж байна.
Тэрээр нүдэнд ил үзэгдэх шарх, бэртэл гэмтэлгүй байсан ба биеийн байдал нь тогтвортой байсан байна.
Хятад-Балбын хил дээр мөсөн гол нурснаас болж үүссэн хөрсний нуралт, үерийн улмаас Балбад багадаа 1344 хүн амь үрэгдэж, 4887 хүн сураггүй болсны 583 нь гаднын улсын иргэд аж.
Төвөдөд уг байгалийн гамшгийн улмаас 31 хүн амь үрэгдэж, гадаад дотоодын 531 иргэн сураггүй болсон талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.
Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт аврагчид уулнаас буусан үер, хөрсний нуралтын үеэр хад чулуунд дарагдсан байшингаас 64 настай эмэгтэйг аварчээ. Түүнийг нисдэг тэргээр Катмандуд байрлах эмнэлэг рүү шилжүүлжээ.
Эх сурвалж: Reuters










