
ТЭР НЭГЭН ЕГҮҮТГЭЛ,
БУУН ДУУ. Жагсаалын даргын өрөө. 1983 оны 2 дугаар сарын 7. 17 цаг 10 минут. Буу дуугарав. Байлдагч Я. Эрдэнэбат үхэтхийн унав. Юу гээч болох нь тэр вэ?! Аюулт сум яг цохонд нь тусчээ. Магнайн тус газар хүв харахын нөхцөлгүй. Гэвч амьсгал хураагаагүй байв. Хүний амь бөхдөө тулахаар бөх ажээ. Замын-Үүдийн эмнэлэгт хүргэв. Эмч Баяр хүү анхны мэс засал хийв. Я. Эрдэнэбат өөрийгөө буудчихлаа. Кагсаалын дарга бага түрүүч Ц. Сүрэнжав ингэж ам нээв. Тэр өдөр Эрдэнэбат цагийн манаатай байв. 2 цагийн амралт нь дуусах дөхөөд дахин сэлгээнд гарахаас өмнө эсгий гутлаа солихоор тэнд орж ирэхэд ийм явдал тохиожээ. Төв рүү дуудлага. Гэрт нь хүргэв. Гэмтлийн мэс засалч хоёр эмч нисдэг тэргээр маргааш нь хүрэлцэн очив. Дахин мэс засал!
ДУУДЛАГА ИРЛЭЭ. Цэгмид авгай тэр өглөө гэртээ хэдэн хүүхэдтэйгээ бургилдаж суутал газрынх нь дарга, хэсгийн дарга хоёр ороод ирлээ. Хэлэлцэж тохирсон юм шиг өвгөших нь ажлын газраас бас хоёр хүн,
-Үгүй, та нар чинь болзоотой юм шиг зэрэг ирцгээдэг чинь аштай юу. Алив би цай чанаадхая гэтэл,
– Танай цэргийн хүүгийн тэндээс хэл сураг ирсэн бололтой. Та энэ утсаар хилийн цэргийнхэнтэй яриарай! Одоохон шүү! Тэдийн өгүүлээд утасны дугаар өгөв.
Өө! Миний хүү энэ хаврын дөрвөн төрөлтийн улсын тэмцээнд ирэх болж л дээ! Мәдэж цөхөх юмгүй вокзал дээр тосч ав! гэж байгаа л даа! Яаралтай гэхийг бодоход өнөөдөр ирэх нь л дээ. Ээж Цэгмид ингэж хэлээд гарав. Цаадуул нь юу болсныг мэдсэн ч юм уу үнэхээр мэдээгүй ч 10м уу тэгсгээд хамтдаа гарчээ.
Танай хүү буудагдсан байна. Залгалаа. Авлаа. Нэрээ хэллээ. Тэгтэл юу сонссон гэж санана! Өнөөдрийн вагоор яваарай, Хэдхэн хормын өмнө хүүгээ вокзал дээр тосч авах тухай бодож явсан эх ийм үг сонсоход зүрх нь дэлбэрчихээгүй нь аз. Чихэндээ итгэхгүй дахин лавлахад анхныхаа үгийг яах аргагүй давтаж байв. Маргааш явъя. Надад зардал мөнгө байхгүй байна.
Тэгвэл амьд дээр нь уулзаж амжихгүй байх шүү!
Тэгтэл ажлынх нь газрын дарга Болдбаатар мөнгө олж өгөөд вок зал дээр гаргаж өгөв.
3. ЦЭРГИЙН ДАРГА ЮУ ЯРИВ? Эх хүний бодох, мөрөөдөх, шаналах бүхнийг гүйцээсээр Замын-Үүдэд хүрэв. Хүүгийнхээ баpaar хараагүй шахам Дугаар заставын дарга Мундуу дуудаж уулзав. байтал 3
– Хүү чинь буудагдчихлаа, Одоо яая гэхэв. Хүүхэд болохоор зүггүйтэж байгаад өөрийгөө бууд- чихжээ,
Миний хүү тийм хүүхэд биш л юмсан. Тэр буу нь хаана байдаг юм бэ?
Складанд.
орсон хэрэг үү? Миний хүү тэр складанд нь
Жагсаалын дарга нь бензин авахаар явахдаа түлхүүрээ контортоо мартсан байж. Тэгээд л тэр хойгуур нь ийм хэрэг болж.
Миний хүү өөрийгөө бууд чихдаг л юм байж дээ хэмээн гай. халзахад,
Харин тийм ээ! «Чи буудаж чадах уу» гэж асуухад нь чадна гэж хэлээд буу авчраад хана руу буудсан юм байна. Тэгтэл сум нь хананаас ойгоод өөрийнх нь тар.
хийг зад цохичихсон юм байна. Тэгвэл миний хүүгийн дэргэд өөр хүн байсан байх нь ээ! Тодорхой хариу хэлсэнгүй тэр хоёрын яриа өндөрлөв.
4. УХААНГҮЙ 80-ААД хо НОВ. Эрдэнэбатыг төвд авчрав, бас дахин мэс засал! Батсүх эмч (гэмтэл согогийн эмнэлгийн одоо- гийн орлогч дарга) эрлэгийн элчээс Эрдэнэбатын батын амийг булаал- даж байгаа нь тэр. Ухаан ордоггүй.
Та Хөнгөний 4 төрөлтийн 2 дугаар зэрэгтэй, цэрэгт явахын өмнөхөн дүүрэг, нийслэлд түрүүлсэн мирчны зүрх тулдаа тэсч байв. Сайн «чийрэгжүүлсэн» эрүүл зүрх тийм амархан эзнээ орхидоггүй ажээ. Тамирчин зүрх нь 80 хоног ухаангүй эзнээ ээлжгүй сахиж нартыг дахин харуулжээ.


4 сар таг дүлий, Хоногийн олноор ойр зуур ярьдаг, бас аппаратаар сонсдог боллоо. Харин тэр гайт одор болсон явдлыг байтугай 1983 оны шинэ жилийн баяр тэмдэглэс нээс хойш үеийн бүх үйл явдлыг огт санахгүй байв. Одоо ч санах. гүй хэвээр. Миний хүү өөрийгөө буудсан ч юм болов уу гэж бодо хоор эх Цэгмид үүгээр түүгээр явж дэмжлэг тусламж, эмчилгээ сувилгаа хөөцөлдөх нь байтугай таньдаг нөхдийн царайг эгцэлж харахгүй он жилийг барав. Өөрийгөө буудаагүй гэдгийг хууль зүйн дагуу тэр даруй шийдсэн боловч гэр орныхонд нь албан ёсоор дуулгаагүй өнөөг хүрсэн юм биш үү!
5. ДАХИАД Л ХҮНИЙ АМЬ Тэр өдөр заставын дарга, улс төрийн орлогч нар эзгүй. Байлдааны бэлтгэл хариуцсан орлогч Сүхбат, жагсаалын дарга бага түрүүч Сүрэнжав нар бүх ажлыг хариуцаж байв. Нар оройхон болж Сүхбат хилийн манаа солилцуулж ирээд тодий удаагүй байтал нэг байлдагч сандран ирээд:
Байлдаг. Эрдэнэбат өөрийгөө буудчихлаа гэв.
Жагсаалын даргын өрөөнд яаран гүйж ортол хаалганы нь хажууд гэдрэг савж унасан бололтой цус алдаад хэвтэж байв, Амьсгаатай байх аж. Машин бэлэн байсан тул тэр даруй Замын-Үүдийн эмнэлэгт хүргэхээр явуулав. Чухам юу болсныг цэргүүдээс лавлахад дохионы буу оролдож байгаад өөрийгөө буудсан гэхээс өөрийг хэлэх хүнгүй байв. Шөнөдөө отрядаас холбогдох албаны хүмүүс ч ирэв. Өглөө нь тод цэргүүдтай ганцаарчлан уулзав. Тэгтэл зарим цэрэг Эрдэнэбатыг жагсаалын дарга Сүрэнжав буудсан хэмээн гэрчилжээ. Тэр даруй Сүрэнжавтай уулзах гэтэл жижүүрээс буугаад удаагүй байсан Сүрэнжав сураггүй алга! Хавийн айл гэр, гуу жалга хүртэл нэгжээд үл олов. Хилийн хөдөлгөөнийг хаахад хүрэв. Тэгтэл Сүрэнжавын мэдэлд байдаг зэвсгийн агуулах дотроосоо түгжээтэй байв. Гаднаас нь дуудсан авч хариу өгсөнгүй. Хаалгыг эвдэв. Дөнгөж онгойлготол буун дуу. Тэр нам унажээ. Үзвэл автомат буугаар зүрхэн тус газраа бууджээ. Цаасны өөдсөн дээр би хүний амь хөнөөж буруу хэрэг хийсэн тул амьд явах аргагүй боллоо гэсэн утгатай зурвас үлдээгээд зүйл дууссан ажээ. Сүрэнжавыг эмнэлэгт яаравчлан хүргэсэн боловч дөнгөж очоод амьсгал хураажээ. «Нэгэнт би хүн алсан болохоор намайг цаазалж таарна. Хүний гарт үхсэнд орвол өөрөө өөрийгөө дуусгая». Тэр ингэж л хатуу шийдсэн нэгэн болой. «Эрдэнэбат өөрийгөө буудсан» гэж зар тараасан, бас гэрчилж болох хүнийг бусдад битгий хэлээрэй гэж захисан зэргээс болоод Сүрэнжавыг урьдчилан тусгаарласангүй гэнэджээ. Эрдэнэбат амьд гарах гэдгийг Сүрэнжав зүүдэлсэнгүй, дэндүү яарчээ. Хаалга онгойлгохынхоо өмнө, Эрдэнэбат амьд байгаа, чи зоволтгүй гэж тайтгаруулсан бол өөрийгөө арай шууд буудчихгүй байсан ч юм билүү. Аль аль нь гэнэджээ! Хайран хүн! Тэр хэдүй өнчин өрөөсөн ч гэсэн хүний алаг үр билээ. Түүний цаана хэдэн зүрх өнчирснийг хэн мэднэ. Хүний хорвоо зөвхөн хагацал зовлонгоор тэжээгддэггүй л бололтой билээ!
6. ТЭРБЭЭР ҮХЭЖ ҮЗСЭН ХҮН, Эрдэнэбат нийслэлийн нэгэн сургуулийн 10 дугаар анги дүүргэх дөхөж байв. Нийгмийг аюулаас хамгаалахын нэгэн офицер сургууль дээр нь очиж гадаадын хилийн цэргийн сургуульд явуулах хүүхэд олох сонголт хийж яваад энэ хүүг таашаажээ. Биеийн тамирын дээдэд биш тэр үеийн ЗХУ-д хилийн цэргийн сургуульд суралцах нь зөв гэж Эрдэнэбат өөрөө шийджээ. Хэн боловч тэгж шийдэх биз. Тэнд суралцах оюутан нэг жил хилийн цэрэгт алба хааж бэлтгэл хийдэг журам тогтсон үе байж. Чингээд Улаан-Уулын отрядын 2 дугаар заставт хуваарилагджээ. Очоод 8 сарыг ардаа орхиж сайн сайхны хязгааргvй мөрөөдлөөр бялхаж явахад нь ийм золгүй учрал тохиолдсон ажээ. Сайн эмнэлэг, сайн эмч, сувилагч нарын ачаар хөл дээрээ босч дахин амьдарч явна. Тэрбээр үнэн. дээ бол үхэж үзсэн хүн. Бас ч гэж амьд явах азтай байж, Огт нүд нээх ухаангүй 80 гаруй, хагас ухаантай олон арван хоногийг өнгөрүүлжээ. Бие бялдар, нүүр царай. нүд шүд сайхантай, ааш зан сайтай чухамдаа бол халхын сайхан Юндэнгийн нэг гэхээр залуу. Гэвч гадна талын тэр гоолиг сайхан өнгө төрх дэндүү их зовлон бэрхшээлийг далдлан хучиж явдгийг тэр бүр хүн анзаарах аргагүй. Тархи толгой нь байнга өвдөж шаналгана. Дуу шуугиантай үед бүр ч тамлана. Чихний сонсгол муу, хэл сайн зүгшрээгүй, биеийн зарим эрхтнүүд сул мэдрэлтэй. Чухамдаа сэтгэлийн зориг тэнхээгэр л гадны хүн харахад эрүүл гэж андуурахаар жавхаалаг явна.


-Чи надад хань болж чадах уу? Шууд л ийм үг хэлээд тавь- чихаж! Юу юм яасан юм гэж аяг ласан ч үгүй. Ер нь тийм зан гар. гах ч бүсгүй биш гэдгийг Эрдэнэ. бат гадарлана. Магадгүй тэр бүсгүйн хүсэн хүлээж байсан чухал үг Эрдэнэбат хүүгийн амнаас эрдэнэ мэт унасан нь тэр юм бил үү? Ямар боловч тэр даруйд эсэргүүцсэнгүй, бас хариу ч өгсөнгүй тэгс ингэсхийгээд өнгөрөв. Тэр үед Уранчимэг Анагаахын дээдийн төгсөх курст сурдаг байжээ.
Бэрхшээл зовлон учрах л байх даа. Миний охин өөрийнхөө сэтгэлээр л шийдэхгүй юу? Ээж нь ингэж хэлэв. Ангийнхаа найзуудаас асуувал Чи өөрөө сайн бодсон юм байгаа биз дээ. Та хоёр өөрсдөө л шийдсэн нь дээр гэлцэв. Эрэмдэг болсон надад эмч мэргэжлийн ийм гоо бүсгүй нааштай дулаан хариу өгөхгүй л байх гэж Эрдэнэбат зовдог байсан биз. Гэвч зовох хэрэггүй байж. Тэр бүсгүй хэзээнээс өөрийг нь гадарладаг. осолд орсноос нь хойш улам ч их өрөвддөг, далдын сэтгэлтэй байсан болохоор ганц өөрт нь итгэж тийм үнэ цэнтэй ариухан үг хэлж байхад яалтай билээ. Сэтгэл
нийлсэн хоёр төдий удалгүй нэг гэрт орж гэрлэлтээ бүртгүүлжээ.
-Би жирэмсэн болчихжээ! Энэ үгийг сонсоод Эрдэнэбат ямар их хөөрч баярласныг дүрслэн бичиж яахин чадах билээ.
-Энэ насныхаа амьдралаас бүрэн бүтэн бие махбодь хүсээд бүтэхгүй боллоо. Миний төрсөн зурлага тэр юм биз. Одоо бүрэн гүйцэд амьдрал л хүсмээр байна. Эрдэнэбат хааяа нэг ийм үг унагана. Бүрэн гүйцэд амьдрал гэж авгайтай, хүүхэдтэй, орон сууцтай болохын нэр байж. Сайхан эхнэртэй болох нь ч болсон. Одоо хүүхэдтэй болох нь. Харин ямар хүүхэд гардаг бол? Эрэгтэй болов уу? Эмэгтэй болов уу? Эрдэнэбат ий мэрхүү бодол тээсээр зулайг нь үнэрлэх тэр өдрийг хоног тоолон хүлээнэ. Уранчимэг ч төрөх л өдрөө төрж. Охин гарчээ. Буд гаригт гарсан ч юм уу Буджаргал нэр өгчээ.
8. БЭНЧИН ДУТАХЫН ТҮМЭН ЗОВЛОН,
Миний гэх үртэйболсон нь энэхүү эцэг эх хоёрын орь хүслийн биелэл. Гэвч Тэгш дүүрэн баяр болж бас л чадсангүй. Охин Буджаргал одоо 4 настай. Тэр толгойгоо даахгүй, 4 мөчний саажилттай, үг хэлж чадахгүй, аягатайгаа барьж өөрөө хооллож үл чадна. Өэрийнхөө алаг үрийн зулайг үнэрлэж суух хичнээн сайхан байвч үйлэнд баригдсан, хөөрхийлөлтэй тэр бяцхан амьтныг цагийн 4 эргэлтэд асарч сувилах амаргүй. Асарч бөөцийлөхөөс гадна төрүүлсэн үрийнхээ шаналлыг бие сэтгэлээрээ мэдэрч өрөвдөж, элэг эмтэрч суух гэдэг ямар хэцүүг Эрдэнэбат. Уранчимэг хоёроос өөр хэн ч гүйцэд мэдэхгүй.
Эмч доктор, эм тарилга энэ айлын амьдралын томоохон хэсэг. Эцэг, охин хоёрт жилд тус бүр хоёр удаа тархины тариа хийлгэх учиртай. Нэг нь 3 мянга гаруй төгрөг. Заримдаа олдохгүй хяснаа. Саявтар дам хүнээс 30 гаруй мянгаар өр тавин байж нэгийг авч хийлгэсэн. Урнаа бүсгүй одоогийн амьдралаас олныг хүсдэггүй. Харин хүссэн цөөн нь биелэхгүй сэтгэлийн там эдлүүлнэ. Нөхөр, охин хоёроо монголын горьдлоготой бүгдэд үзүүлж эм тан хүртэж бариа засал хийлгэлээ. Тэр хоёрыгоо бүрэн эрүүлжүүлж чадахгүй гэхэд одоогийнхоос нь дээрдүүлэх чилгээ дэлхийн аль нэгэн оронд байж магадгүй хэмээх эмч хүний мэргэжлийн горьдлого үл тасарна. Хэрэв байдаг бол яаж ийгээд явахсан гэж мөрөөднө. Эрүүл мэндийн яамаар дамжуулан Өвөрмонголын Хөх хотод хүүхдийнхээ өвчнийг эмчлүүлэх талаар хүсэлт тавьсан. Зөвшөөрсөн хариу ирж Харин бүх зардлыг өөрөө хариулах учиртай гэнэ. Тийм зардлыг даах бэл бэнчин тэднийд яаж байхав дээ. Уранчимэг өөрөө Цус сэлбэлт судлалын төвийн цус сий-…ийн тасгийн эрхлэгч хүн, Зөвхөн оногдсон цалингаа л авна.
11000 төгрөг гэсэн үг. Эрдэнэбат 3100 төгрөгийн тэтгэвэр авна. Энэ айлын орлого ердөө л ийм. Эрүүл саруул залуучуудтай адил ганзагын наймаа хийж хэд гурван төгрөг олох бололцоо байх биш. Тэр хоёрт мөнгө өгч чадах ах дүү байхгүй. Эрдэнэбат өөрөө айлын том хүү. Одоо 30 настай. Дороо 5 дүүтэй, дээрээ нэг эгчтэй. Ээж нь өндөр настан Цэгмид. Эмээ Долгоржав гуай нь 97 настай. Аав нь өөд болоод хэдэн жил болж ийм л айл. Өөрсдөө хандив тусламж гуйж үүгээр түүгээр гүйдэггүй боловч бидний тухай хэн нэгэн буянтан хэл сураг дуулаад ирж юуны магад хэмээн горьдож суудаг нэгэн болов уу?
9. СУУЦГҮЙ ХОЦОРСОН ТҮҮХ.
Түүний эхнэр Ш. Уранчимэг орон сууц хүссэн өргөдөл бэлдэж холбогдох бичиг цохолтуудыг хийлгэж бүр …ээд хотын засаг даргын тамгын газарт хүрч очив. Тахир дутуу иргэдийн холбоонд оч! гэсэн хариу өгөв. Тэнд нь бас очив. Осолд оруулсан хилийн цэргийн байгууллагадаа хандах ёстой гээд өргөдлийг авсангүй, 1985 оны 1 дүгээр сарын 18- наар өдөрлөсөн НАХЯ-ны боловсон хүчний газрын нэгэн тодорхойлолт Тэднийд хадгалаастай байж. … овогтой Эрдэнэбат нь 1982 онд НАХЯ-ны нэр дээр Цэргийн дээд сургуульд элссэн боловч сургуулийн бэлтгэлд цэргийн алба хааж байгаад ослын улмаас гэмтэл олж эмчийн магадлагаагаар цэргийн сургуулиас чөлөөлөгдсөн болно. Я. Эрдэнэбат манайтай ямар тооцоо байхгүй» гэж түүнд дурджээ. тооцоо байхгүй» гэдэг нь тэтгэмж олгохгүй, орон сууц, эмчилгээ зэрэг элдэв хүсэлт тавивал манайх хэрэгсэхгүй гэсэн утгаар тэдэнд ойлгогддог байжээ. Ер нь иймэрхүү утгаар тэр бичгийг яаран үйлдэж гар дуулсан байж болох. Гэвч яая гэхэв өргөдлөө бариад тууж хүрчээ. Боловсон хүчний газрын нэгэн зан сайхантай 40 эргэм насны хар хүн өргөдлийг нь их л нааштай хүлээн авч Уранчимэг ч баярлаж. Дараа ир гэж хугацаа зааж гэнэ. Тэгэхдээ «Чи ганцаараа л ирнэ биз дээ» гэх юм гэнэ. Удалгүй амьдрал ахуйг биечлэн танилцахаар тэднийд зочилж дайлуулаад сайхан ам өгөөд буцсан. Уранчимэг дараачийн болзсон өдөр нь хүрээд очтол орон сууц хуваарилах арайхан болоогүй, хуваарь хийх үедээ танайхыг бат оруулна гэх маягийн үг ярив гэнэ. Уранчимэг урамтайхан сонсож суув. Төд удалгүй хормойн явдлаар холбоо тогтоох талын юм яриад нэг л биш болоод явчихаж гэнэ.
-Та яасан хачин юм ярьдгийм бэ? Таныг ах шигээ бодож итгэж ирсэн. Би ядарсан боловч биеэ худалдахгүй. Урнаа ингэж хэлчихээд гарчээ. Гэхдээ «Төдийд ир» л гэдэг байж. Товлосон өдөр нь очдог байж. Очих бүрийдээ нөхрөө дагуулна. Эсвэл нөхрийгөө явуулна. Олон ч өдөр товлож, ламбугайн нулимсыв Ловон лам шиг нэгэн мөрөөрөө явсан бол бүдэг жим гарахаар шахам олон удаа очиж, Бүтэх талын юм яриад буцаадаг байж. Сүүл сүүлдээ дуу нь ч цөөрч. Тэгтэл ч байр хуваарилах юм болж. Хуваарь хийгээд дуусдаг юм байж. Харин Я. Эрдэнэ- бат гэдэг нэр сайхь жагсаалтад багтаагүй үлджээ. Орон сууц хуваарилах комиссын нөхдүүдтэй уулзан учир байдлаа толилуулбал «Таны хүсэлтийг анх удаагaa сонсч байна. Одоо яалт ч үгүй» гэх ухааны юм яриад амыг нь таглав гэнэ.
Уг нь Орос цэргийн хотхоны хуваарил Уг нь цэргийн орос Толон тооны сууц сан болохоор эднийд хүрэлцвэл хү рэлцэхээр бололцоо байсан юм би лээ. Гэвч элэг бариулаад хоосон хоцрох нь тэр. Ядарсан хүний зовлон барагдана гэж үгүй юм даа!


Ард хэмээх жирийн хүн хэн боловч сайд дарга нараас наана захын зааварлагчийн чигчий хурууны зангаанд бөхөлзөж явдаг нь энэ юмсанжээ. Ер нь хүнд суртал гэгч ийм л болохоор Эрдэнэбатынх байргүй хоцрох нь жирийн хэрэг гэж болно. Гэвч үүнээс аюултай нийгмийн нэг муухай гэмт явдал түүний араас цухалзаж байгааг бид бэлээхэн ажиглаж байна. Манай «гачигдал зовлонгийн най маа» гэж нэрлэж болох нэг аюултай дамшиг бий болсон байна. Эл най мааг зөвхөн бэл бэнчинтэнгүүд төдийгүй бусдад ямар нэг юмны зөвшөөрөл олгодог, тэр асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг албан тушаалтнууд голлон хийдэг байна. Тэд бусдын бэрхшээл зовлонгоор панз үсэргэж архи дарс, алт мөнгө унагаж авдаг төдийгүй бас сайхан хүүхнүүдийг аргандаа оруулдаг болжээ! Ийм наймааны явдал их дэлгэрвэл монгол оронд үнэнч шударгаар бүтдэг юм ховор дээрээ ховор болно. Цагаан хэлмэгдүүлэл хэнийг ч сүйдэлж болзошгүй.
Зах зээлийн харилцаа ноёрхсон үед худалдаж болохгүй зүйл бараг үгүй. Эд бараа, эрдэнэ баялаг төдийгүй ажиллах хүч, оюун ухаан, итгэл үнэмшил, эмс охид, бурхан шүтээнээ ч борлуулж болдог юм байна. Энэ бол бид бүхний нүдэн дээр болж байгаа баримтат үйлдэл. Харин худалдаж болдоггүй зүйл нэгийн зэрэг үлдсэн бололтой. Үнэнч амрагийн халуун хайр сэтгэлийг арилжиж болдоггүй ажээ. Амьдрал хайр дээр тогтдог үнэн л юм бол ийм байх учиртай биз. Хэрвээ хайр сэтгэлийг худалдан борлуулдаг, үгүй ядахнаа түр зээлдүүлж болдогсон бол Эрдэнэбатынх өдийд байр сууц байтугай юм юмтай айл болчих байсан биз! Гэвч залуу бүсгүй Ш.Уранчимэг хайраа хайрлаж чаддаг журамт эмэгтэй мөн учраас амьдралаа ариунаар нь авч үлдээд орон сууцгүй хоцорчээ.
11. СУУЦ ХҮСЭХИЙН УЧИР.
Эрдэнэбатынх яагаад заавал байр сууц нэхээд байдаг юм бэ? Хариу болох тодорхой баримтыг нь дурдахгүй бол ингэж бодох нэгэн байж таарна.
Эрдэнэбатынх одоо ээжийнхээ байранд эгч, дүү нартайгаа хамт байдаг айл юм билээ. Тэнд хүргэн Г.Бат-Амгалангийнх гэж бий. Гэргий Эрдэнэтуяа нь Эрдэнэбатын Дүү. Тэдний охин нь 9 сартай. Эгч Бадамхандынх нь байна. 9-19 насны хоёр хүүхэдтэйгээ нэг өрх юм. Хүргэн нь Даваажавынх гэж байгаа. Гэргий нь Эрдэнэбатын дүү Эрдэнэцэцэг, хүү нь 1 ой 3 сартай аж. Дүү Эрдэнэбэлэгийнх гэж бий. Гэргий ба 9 сартай хүүхдийн хамт амьдарна. Тэгээд Эрдэнэбатынх өөрөө 3 ам бүлтэй. Ийм
л 4 айлын 15 ам бүл тэр байранд амьдарч байна. Тэр байр бол ээж нь ус, сувгийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байж олж авсан байр. Ээж Цэгмид нь ээж Долгоржав, дүү Батбэлэг нар тай нь хамт гэрт түр амьдарч байгаа гэнэ.
Тархиныхаа ясыг зад буудуу лаад духны хэсэгт хуванцар эдээр Нөхөөс тавиулсан учир дуу чимээнд тархи, толгой нь байнга өвдөж тарчилдаг тийм хүн энд амьдардаг гээд бодоход эрхбиш нэг зүйл мэдрэгдэхээр юм билээ.
Я.Эрдэнэбат оюутнаар элссэн даруйдаа хилийн цэрэгт бэлтгэл хийхээр дайчлагдсан хүн. Тэр хугацаат цэргийн албан хаагч биш. Түүний буудуулж зэрэмдэг болсон нь зуун хувь албан газрынх буруу. Тэнд алба хааж байсан нэгэн хүний ярианаас үзвэл тэр ангид жагсаалын даргын сайфэнд чийг авснаас ч юмуу дохионы бууны авалцдаггүй хэдэн сум (пуужин) байсан аж. Тэгээд цэргийн залуус нэг нэгнийгээ буудах дүр үзүүлэн даажигнаж авалцахгүй болсон сумаар тоглодог байжээ. Гэтэл тэр өдөр мөнөөх авалцдаггүй сум авалцаж гайт осол болсон байх гэсэн яриа байдаг аж. Энэ ортой байж магадгүй. Эсвэл бага түрүүч Сүрэнжав тэр бууг сумлах гэж байгаад гэнэ алдаж осолдуулсан юм уу? Ямар боловч хилийн цэргийн бага түрүүч хүн, тэр байгууллагын буу, сумаар гэмгүй замдаа алба гүйцэтгэж явсан Эрдэнэбатыг санамсаргүй тохиолдлоор буудаж ноцтой гэмтээж насан туршийн эрэмдэг болгосон нь үнэн юм. Тиймээс үйлдвэрлэлийн осолтой адилтган үзэж албан байгууллага нь тэр үеийн оюутны тэтгэмжээр баримжаалан тэтгэмж өгдөг байж болдоггүй юм гэж үү.
Харин түүнд хилийн цэргийн байгууллага хоёр удаа нийтдээ 3000 төгрөгийн тэтгэлэг өгсөнд их
баярлацгаадаг байна.
Хамгийн гол нь Я.Эрдэнэбат хилийн цэргийн байгууллагын буруугаар ийм эрэмдэг болчихоогүй бол өдийд офицер ч юмуу, үгүй ядахад гадаад, дотоодын ганзагын наймаанд гүйгээд орон гэрээ өөд нь татаад бусдаас дутахгүй гялал заж явах авхаалжтай, төлөв түвшин хүмүүжилтэй залуу байсан юм билээ. Хариуцлагагүй, замбараагүйн балгаар зүгээр байсан хүнийг иймд хүргэсэн байгууллага, түүний өмнө буруугаа хүлээж энэ насных нь амьдрал ахуйг ямар нэгэн хэмжээгээр нөхөж хариуцах бодогдох учиртай болов уу гэж юм. Хэрэв зүй ёсоор ийм байх учиртай бол Эрдэнэбат орон сууц олгож өгөхийг хүсэх төдийгүй шаардах үндэстэй байж таарна.


Бидний өргөдлөө бариад үүд хилийн сахиад мунгинаж явахад цэргийн одоогийн удирдлага, тэр Дундаа манай орон сууцны өргөд лийг хөөцөлдөж яваа Энхболд гуай байсансан бол байргүй хоцрохгүй байсан байх. Даанч аз дутсан юм. Тэднийх орон сууцны нэг барилга бариулж байгаа, гэвч одоо төсөв мөнгөгүй гээд зогссон юм гэнэлээ. Түүнийг ашиглалтад орох юм бол танай өргөдлийг авч хэлэлцэх байх гэж бидэнд хэлсэн. Харин хэлэлцээд чухам яаж шийдэхийг мэдэхгүй юм даа. Уранчимэг ийм зүйл ярив.
Бүтэн бие хүсээд хүсээд бүтэхгүй боллоо. Одоо орон сууцтай болгоод өгдөг болоосой хүсч суух юм. Хүүхэдтэй болох нь гээд хичнээн баярлаж байсан билээ. Тэгтэл энэ хөөрхий муу охин минь гарлаа. Одоо яана гэхэв. Миний л лай юм байлгүй дээ! Хэрэв би хязгаар руу явах тэр өдрийнхөө үдээс хойш эхлэх байсан 4 төрөлтийн улсын аваргын тэмцээнд оролцчихоод 3 хоногийн дараа очсон бол ийм азгүй юм тохиолдоо ч уу үгүй ч үү? Эрүүл саруул байж албаа хаагаа сургуульдаа
яваад ирсэн бол өдийд би ард түмний дотор өөрийнхөө байрыг эзэлсэн байх байсан юм. Одоо миний эзлэх суурь гэж Монголд алга.Намайг хэн үгүйлэхэв. Би хэнд юугаараа тус болж чадахийм. Эрдэнэбат ийм л өрөвдөлтэй юм ярих юм.
– Хорвоогийн амьдрал яасан ч хатуу юм бэ дээ! Би хэдэн жилийн өмнө бүх хөрөнгөө зарчихаад хүүгээ аваад хол явж эмчлүүлье гэж гэнэтхэн боддог юм байна. Тэгээд зарах юм юусан билээ гээд бүрт гэсэн чинь гар нь санжсан оёдлын машин, ар тал нь хэмхрээд уначихсан элэгдэж хуучирсан нэг зурагт, ганц хөргөгч, тэгээд л тэр.
Хүний нэг сайхан охин хүүд минь хань бүл болно гээд хүрээд ирсэн. Хүний үрийг зовоочих вий гэж айх юм. Ээж Цэгмидийн үг энэ,
– Чамайг ажил хийлгэж юм бүтээлгэж байвал би өөрөө ажилласантай адил. Өөрийгөө ч охиноо ч би л бөөцийлж байя гэж энэ маань хэлдэг юм. «Заримдаа би чамайг харахаар л сэтгэл өвдөх юм. Яая даа байз! Үеийн чинь бүсгүйчүүдийн өмссөн зүүснийг харахаар бүүр ч зүрх зүсэгдэх юм» гээд л бухимдаж орхино. «Надад байр сууц аваад өгдөг бэлтэй сайн хүн байдаг ч болоосой» гэж хааяа бас халаглана. «Чи ингэж зовж явахаар надаас шалавхан салбал таарна. Би одоо хэд наслахав дээ» гээд давчдах ч байдаг юм. Эрдэнэбатын: халамжит хань Ш. Уранчимэг нөхрийнхөө талаар иймэрхүү үнэн юм ярина. Эрдэнэбатын бодлоор бол өөрөөс нь салчихдаг юм уу эсвэл өөрийг нь байхгүй болчихвол хайр сэтгэлээ хайрлаж яваа Урнаа нь зовох биш «Жаргах» юм гэнэ дээ. Аргагүй л сэтгэл хямарс давчидсан хүний үг мөн.
13. ТӨГСГӨЛИЙН ЦӨӨН ҮГ
Та хэрэв манайхны талаар юм бичих гэж байгаа бол гэмтлийн Батсүх эмчийн нэрийг заавал оруулж огөөрэй. Хүүг минь хөл дээр нь босгосон хүн байгаа юм. Цэгмид гуай ийм «үүрэг өгөв.
Миний охиныг оровдож 3000 төгрөг тусалсан О. Заяа, 10000 тәгрөг хандивласан Улаанбаатарын хүүхдийн төлөө товийн дарга Сэрчмаа нарт баярлаж явдгийг дамжуулах арга байх болов уу? Ш. Уранчимэг ийм үг дайв.
Эрдэнэбат хүүгийн хэмхэрсэн гавлыг эвлүүлж өгсөн эмч Батсүх нэгэн ачтан, «хэмхэрч» хямарсан сэтгэлийг нь эвлүүлж өгсөн гэргий Уранчимэг бас нэгэн ачтан. Одоо энэ айлын хэвийн биш болсон амьдрал ахуйг эмхлүүлж өгөх ачлал хилийн цэргийн байгууллагад оногдсон бололтой.
Эцэг охин хоёрыг эмчлүүлэхэд тус болох бусад ачтан буянтан хаана хэн байгааг хэлж эс мэднэ. Тийм байгууллага, хүмүүс хаа нэгтээ байж л таарна гэдэгт итгэнэм.
Монголын тахир дутуу иргэдийн нийгэмлэгүүдийн холбооноос мэдээлэл авч эх сурвалжлагыг тэрлэв. Би сэтгэл үймрээд олигтой дүрслэн бичиж чадсангүй. Хүссэн хүн өөрсдөө очоод үзвэл бүх юм ойлгомжтой болно. Эрдэнэбатынх гэдэг энэ айл нийслэлийн 13 дугаар хороололд амьдарч байгаа.










