
Хүндэт харуулын 032 дугаар Ц.Лхагвасүрэн сураггүй алга болоод хоёр сар болжээ.
Тодруулбал, цэргийн алба хаагч 25 настай Ц.Лхагвасүрэн нь долоодугаар сарын 9-ний өдөр ажлаасаа гараад өнөөдрийг хүртэл ор сураггүй байгаа талаар түүний ээж цахим хуудастаа бичжээ.
Цэргийн алба хаагчийн ээж: Миний хүү Лхагвасүрэн нь долоодугаар сарын 9-нд ажлаасаа гараад одоог хүртэл сураг тасраад олдохгүй байна. Наймдугаар сарын 18-нд “Хүү нь амралтаараа Хөвсгөлд ажил хийж байна. Сайн явна” гэж цахимаар чат бичсэн. Гэтэл тэр чатыг нь өөр хүн бичиж байгааг мэдээд Цагдаагийн байгууллагат хандсан гэжээ.
Цэргийн алба хаагч Ц.Лхагвасүрэн нь баруун талын завжнаас доош урссан мэнгэтэй, 160 см өндөртэй. Сураггүй алга болсон цэргийн алба хаагчтай холбоотой мэдээллийг 89232312, 99924981, 99913895 дугаараар болон Цагдаагийн байгууллагад хандана уу.










