Counter-Strike 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана

Цагдаагийн албан хаагчийн биед халдсан гэх A-COOL буюу дуучин Б.Анхбаярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлжээ.
Хэргийг эргэн сануулбал, Наймдугаар сард зохион байгуулагдсан “The hu” хамтлагийн тоглолтын дараа шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан байдаг.
Тэгвэл түүнд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” буюу эрүүгийн хуулийн 23.1 дэх хэсэгт заасан заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал Прокурорын газарт хүргүүлсэн байна.










