
Өнгөрсөн ням гарагийн өглөө NASA Флорида дахь Кеннеди Сансрын төвөөс шинэ үеийн хүчирхэг сансрын дуран болох “Нэнси Грэйс Роман” телескопыг амжилттай хөөргөжээ. 1960-аад онд NASA-гийн анхны ахлах одон орон судлаач, NASA-гийн Одон орон судлалын хэлтсийн анхны эмэгтэй захирал Нэнси Грейс Романы нэрээр нэрлэгдсэн уг телескопын харах талбай нь Хаббл болон Жеймс Вебб телескопуудаас даруй 100 дахин их гэдгийг NASA онцолжээ.
“Нэнси Грейс Роман” сансрын дуран дэлхийгээс 1.6 сая км зайд Лагранжийн цэг дээр очиж байрших ба NASA уг дурангийн тусламжтай хар матери, харанхуй энергийг судалж, олон арван мянган шинэ гаригуудыг нээх зорилготой аж.
Хар матери нь таталцлын хүчээр галактикуудыг тарж сарнихаас сэргийлдэг, нэг ёсоор “цавууны” үүрэг гүйцэтгэдэг матери бөгөөд харанхуй энергийн хамт огторгуйн 95 хувийг бүрдүүлдэг юм. Эрдэмтэд сансрын шинэ дуран огторгуй ертөнцийн тухай бидний ойлголтуудад хувьсгал хийнэ гэсэн хүлээлттэй байгаа ба “Нэнси Грейс Роман” сансрын дуран сансарт 10 жилийн хугацаатай ажиллах аж.



Эх сурвалж: https://www.bbc.com/news/articles/ce87e55vgpjo









