
Америкийн алдарт кантри дуучин Долли Партон 80 насандаа таалал төгссөн талаар түүний дүү Кэсси Партоны хүү Брайан Сивер нагац эгчийнхээ нийгмийн сүлжээн дэх хуудсуудаар дамжуулан мэдэгджээ.
Долли Партон 50 гаруй жил үргэлжилсэн карьерынхаа туршид 49 цомог гаргаж, дэлхийн хөгжмийн салбарын шилдгүүдэд олгодог нэр хүндтэй Грэммигийн шагналыг 11 удаа хүртэж, кантри хөгжмийн урсгалын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болсон юм.
1999 онд түүний нэрийг кантри хөгжмийн Алдрын танхимд мөнхөлсөн билээ.
Долли Партон зөвхөн дуу дуулаад зогсохгүй олон мянган дуу зохиосон ба түүний зохиосон алдартай дуунуудад “Jolene”, “Coat of Many Colors”, “9 to 5”, мөн Уитни Хьюстоны дуулсан “I Will Always Love You” зэрэг хит дуунууд багтах аж.
Түүнчлэн Долли Партон кинонд тоглож, ном бичиж, бизнес эрхэлж байснаас гадна хүүхэд залуусын боловсрол, иргэдийн эрүүл мэндийн асуудлуудад анхаарч, дээрх хоёр салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, сая сая хүмүүст тусалжээ.

















