“Мах Импэкс” ХК 80 жилийн ойгоо тохиолдуулан азын хур буулгалаа

Украины зэвсэгт хүчин өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Оренбург мужийн Оренбург хотын эдийн засгийн онцгой бүс “Оренбуржье”-д байрлах Оросын цахим худалдааны анхдагч платформуудын нэг Ozon компанийн агуулахад цохилт үзүүлжээ.
Өнгөрсөн бямба гарагт Киев Ozon компанийн Самара мужийн Чапаев хотод байрлах агуулахад цохилт үзүүлсэн юм.
Долдугаар сараас хойш Киев Оросын цахим худалдааны хамгийн том платформ болох Wildberries компанийн агуулахууд болон дэд бүтцүүдэд олон арван цохилт үзүүлээд байсан юм.
Украины эрх баригчид тус цахим дэлгүүрийн агуулахуудыг ОХУ-ын зэвсэгт хүчний логистикийн төвийн үүрэг гүйцэтгэдэг гэж тайлбарлаад байгаа билээ.









