
Өнгөрсөн бямба гарагт Индонезийн Флорес арал дээр болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд нурсан байшингийн нуранги дороос аврагчид 84 настай эмэгтэйг аварчээ. Тэрбээр нуранги дор гурван өдөр болохдоо юу ч ууж идээгүй тул бие нь сульдсан байсан ч ямар нэг ноцтой гэмтэл бэртэл аваагүй байжээ.
Флорес арал дээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас багадаа 73 хүн амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртэж гэмтэн, 60 мянга орчим хүн орох оронгүй болоод байгаа юм.
Арал дээрх дэлгүүрүүд, ШТС-ууд болон бусад байгууллагууд эхнээсээ үүд хаалгаа нээж эхэлсэн ч гудамж талбай нь барилгын хог хаягдлаар дүүрсэн, нуранги дор гацсан иргэдийг эрэн хайж, аврах ажиллагаа үргэлжилсэн байдалтай байна.
Индонезийн Гамшгийн эрсдэлээс сэргийлэх агентлаг орон даяар цуглуулсан 398 тонн хүмүүнлэгийн тусламжийг гамшигт өртсөн бүс нутгуудад хуваарилаад байгаа ба үүнд хоол хүнс, асар майхан, хөнжил гудас зэрэг багтаж байгаа аж.









