
Америкийн биотехнологийн Moderna компанийн ХБНГУ-ын Merck компанитай хамтран бүтээсэн арьсны хорт хавдрын эсрэг вакцины туршилт амжилттай болсон тухай мэдэгдэл тус компанийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор 150 хувиар өсөхөд нөлөөлжээ.
Moderna компани Intismeran нэртэй шинэ вакцинаа mRNA технологиор өвчтөн тухай бүрийн мэс заслын аргаар авхуулсан хавдрын эсээс авсан сорьцыг ашиглан бүтээж байгаа аж.
Уг вакцины туршилтад арьсны хорт хавдар нь II, III, IV шатанд орсон, хавдрын хэмжээ нь том эсвэл хавдар нь бусад эрхтэн тогтолцоо руугаа үсэрхийлсэн 1000 гаруй өвчтөн оролцсон ба тэдгээр өвчтөнүүд хорт хавдраа авхуулах мэс засалд орсныхоо дараа Intismeran вакциныг тариулжээ.
Туршилтын явцад шинэ вакциныг хорт хавдрын эсрэг дархлаа эмчилгээнд ашигладаг Keytruda тариатай хамт хослуулан хэрэглэснээр өвчтөнүүдийн хорт хавдаргүй амьдрах хугацаа буюу хавдар нь дахих хүртэлх хугацаа мэдэгдэхүйц уртсаж, хавдар бусад эрхтэн тогтолцоо руу үсэрхийлэх эрсдэл буурсан байна.









