
Италийн автомашин үйлдвэрлэгч Ferrari компанийн гаргасан анхны цахилгаан автомашин RM Sotheby’s хандивын дуудлага худалдаагаар орж, 40 сая ам.доллароор зарагджээ. Ингэснээр тус автомашин нь дуудлага худалдаагаар орж байсан цоо шинэ автомашинууд дундаас хамгийн өндөр үнэд хүрсэн рекордыг тогтоожээ.
RM Sotheby’s уг дуудлага худалдаагаар олсон бүх мөнгийг Феррари сангийн боловсролын хөтөлбөрүүдэд хандивлах юм байна.
Ferrari компани анхны цахилгаан автомашинаа өнгөрсөн тавдугаар сард анх танилцуулсан юм. Ferrari брэндийн анхны бүрэн цахилгаан Luce автомашин нь 1000 морины хүчтэй бөгөөд 2.5 секундэд 97 км хүртэл хурдлах хүчин чадалтай аж. Тус автомашин нь дугуйныхаа тоогоор буюу дөрвөн цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд нэг цэнэглэлтээр 530 км замыг туулах чадвартай юм.
Apple компанийн Дизайн хариуцсан захирлаар ажиллаж байсан, алдартай дизайнер Жони Айв тус автомашины кузовын дизайныг гаргасан ба Ferrari-гийн бусад автомашинуудаас ялгарах нэг онцлог нь таван хүний суудалтай аж.









