
Нийт нутгаар аадар бороо орж, зарим газраар үер усны аюултай
Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө +10…+12, өдөртөө +21…+23 хэм дулаан байна. Багануур орчимд мөн багавтар үүлтэй, бороо орохгүй бөгөөд шөнөдөө +8…+10, өдөртөө +22…+24 хэм хүрнэ.
Тэрэлж орчимд багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, шөнөдөө +4…+6, өдөртөө +20…+22 хэм дулаан байна.
Харин нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар бороо орно.
Мөн энэ сарын 15-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод аймгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан болон үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Шөнөдөө ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голын хөндийгөөр +3…+8 хэм, говийн бүс нутгийн өмнөд, зүүн хэсэг болон Дарьгангын тал нутгаар +13…+18 хэм, бусад нутгаар +8…+13 хэм байна.
Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20…+25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +30…+35 хэм, бусад нутгаар +24…+29 хэм дулаан байна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, бороо орохын өмнө зарим газарт түр зуур ширүүсэх төлөвтэй.









