
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн 2026 оны эхний хагас жилийн тайлангийн хурлын үеэр төрийн өмчит компаниудыг санхүүгийн зөрчилгүй ажиллуулах, шинээр байр, оффис худалдан авахгүй байх, тэвчиж болох зардлыг танах, үр ашиггүй зардлыг бууруулах чиглэл өглөө.
Мөн компанийн засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах замаар идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болгосон юм.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” дээрх үүрэг, чиглэлийг манлайлан хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа илэрхийллээ. Эхний ээлжид бүтцийн шинэчлэлийн хүрээнд үр ашиг багатай, зардал ихтэй 14 компанийг татан буулгаж, 260 орон тоог оновчилсон байна.
Цаашид төрийн өмчит компаниудын хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр шинэчлэлийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.









