
Серби улсад төрийн айлчлал хийж буй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичтэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Вашингтон Киевт сар бүр агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийн пуужин нийлүүлэхээр болсон талаар мэдэгджээ.
Агаарын довтолгооноос хамгаалах Patriot систем болон тус системд ашигладаг пуужингууд нь ОХУ-ын цохилтуудаас хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Украины төрийн тэргүүн энэ сарын эхээр Украины агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингуудын нөөц дууссан болохыг мэдэгдэж, бусад улс орнуудаас Киевт пуужин нийлүүлэхийг хүссэн юм. Киев өвлөөс өмнө уг асуудлаа шийдвэрлэхгүй бол ОХУ Украины эрчим хүчний объектуудад үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлэх өндөр магадлалтай аж.
Нөгөө талаас В.Зеленский Вашингтоны Киевт нийлүүлэх пуужингуудын тоо Украиныг ОХУ-ын цохилтуудаас хамгаалахад хангалтгүй гэдгийг онцолжээ.







