Вашингтон Киевт агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийн пуужин тогтмол нийлүүлэхээр болжээ

Монголч эрдэмтэд маргааш Төрийн ордонд 09.00 цагаас эхлэн чуулна. 30 орны 570 гаруй эрдэмтэн оролцох чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлэх юм.
Чуулганаар монгол өв соёл, Монгол хүн өөрийн өв уламжлалаа хоцрогдсон гэж үзэх хандлагатай байна уу, орчин үеийн Монголын нийгэм дэх гаднын соёлын нөлөөг дагаж өөрийн уламжлалыг голох үзэгдэл, аливаа соёл шинэчлэгдэх ба өөрийн үндсэн мөн чанараа алдах хоёрын зааг, бусдын соёлыг хүлээн авахдаа өөрийн гэсэн шүүлтүүртэй байх уу, бусад үндэстнүүд өв соёлоо хамгаалж буй зарчим, “Монголын өв соёлыг хамгаалахад хамгийн том аюул нь мартагдалт уу, эсвэл буруу тайлбарлагдах явдал уу зэрэг асуудлыг хөндөнө.







