
Холливудын жүжигчид Том Холланд, Зендаяa нар энэ сарын 4-нд Их Британийн Суррей муж дахь тансаг зэрэглэлийн Beaverbrook зочид буудалд гэр бүл, ойрын найз нөхөддөө зориулсан хуримын баяр зохион байгуулсан талаар PEOPLE сэтгүүл мэдээллээ.
PEOPLE-ийн мэдээлснээр, хуримын баярт Том Холландын гурван дүү болох Сэм, Падди, Харри Холланд нар оролцжээ. Тэд хар өнгийн хослол өмсөж, хүрэмний энгэртээ жижигхэн зэрлэг цэцэг зүүсэн нь хуримын байгалийн сэдэвтэйг батлав.
Spider-Man киноноос эхэлсэн хайрын түүх
Том Холланд, Зендаяа нар анх Spider-Man киноны зураг авалтын үеэр танилцаж, удаан хугацаанд өөрсдийгөө “зүгээр л найзууд” хэмээн тайлбарлаж ирсэн.
Тэдний бүтээсэн Питер Паркер, МЖ нарын дүрүүд Spider-Man кинонд илүү дотно харилцаатай болсон бол бодит амьдрал дээрх хайр дурлал нь камерын дуранд машин дотор үнсэлцэж буйгаар батлагдсан юм. Үүний дараахан Том Холланд Зендаяагийн 25 насны төрсөн өдрөөр хамт авахуулсан толины өмнөх селфи зургаа нийтэлж, харилцаагаа ил тод болгож байв.
Сүй тавьсан гэх цуурхлаас хурим хүртэл
2025 оны эхээр Зендая Golden Globe Awards-ын улаан хивсэн дээр зүүн гарынхаа ядам хуруунд том хэмжээний сүйн бөгжтэй ирснээр тэд сүй тавьсан гэх яриа өрнөсөн. Үүний дараа PEOPLE сэтгүүл хосыг албан ёсоор сүй тавьсан болохыг баталсан юм.
Мөн Зендаяагийн стилист Лоу Роуч нэгэн ярилцлагадаа тэд аль хэдийн гэрлэсэн гэж дурдсан. Түүнчлэн жүжигчин бүсгүй тухайн жилийн Oscars-ын улаан хивсэн дээр хуримын бөгжтэй гарч ирсэн бөгөөд түүнээс хойш олон нийтийн арга хэмжээнд тогтмол зүүж байгаа юм.
Харин Том Холланд Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр хиймэл оюунаар бүтээсэн хуурамч хуримын зургуудын талаар тайлбарлахдаа “Манай төрөл төрөгсөд тэр зургуудад хууртаагүй. Учир нь тэд бүгд хуримын ёслол дээр байсан” хэмээн ярьснаар гэрлэлтээ санамсаргүйгээр баталсан гэж хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: The Canberra Times







