Голомт банк АНЭУ-ын Mashreq банканд Дирхам валютын данс нээлээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт буюу наймдугаар сарын 5-ны өдөр нийт 2321 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс зөрчлийн шинжтэй 801, гэмт хэргийн шинжтэй 121 хэрэг бүртгэгджээ.

Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил илэрсэн байна. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 52, залилах 17, хулгайлах 21 хэрэг бүртгэгдсэн байна.
Түүнчлэн 82 иргэнийг эрүүлжүүлж, 17 хэргийг нөхөн илрүүлжээ. Мөн хоёр хэргийг шуурхай ажиллагааны үеэр газар дээр нь илрүүлсэн аж.







