
Японы нийслэл Токио хотод байрлах Tama амьтны хүрээлэнд ар араасаа үхсэн гурван арслан хэт халуун цаг агаарын улмаас үхсэн байж болзошгүй гэж малын эмч нар таамаглаж байгаа аж.
Өнгөрсөн долдугаар сард тус амьтны хүрээлэнгийн 16 арслангийн 10 нь өвдөж, тэдгээрийн зарим нь хөл дээрээ зогсож чадахгүй болж, зарим нь хоолны дуршилгүй болсон байна.
Амьтны хүрээлэнгийн ажилчид арслангуудад дусал тариа хийж, биеийг нь сэрүүцүүлэх арга хэмжээ авсан ч өнгөрсөн долоо хоногт гурав, 11, 15 настай эрслэн ар араасаа үхжээ.
Tama амьтны хүрээлэнгийн зүгээс дээрх эрслэнгүүдийн үхлийн шалтгааныг шинжилгээний хариу гарах хүртэл хэлэх боломжгүй гэж мэдэгдсэн ч эмгэг зүйн задлан шинжилгээний явцад дээрх эрслэнгүүдийн цогцсоос шингэний дутагдал, олон эрхтний үйл ажиллагаа алдагдсан шинж тэмдгүүдийг олж тогтоосон гэжээ.
Одоогийн байдлаар үлдсэн арслангуудаас гурав нь эмчилгээ хийлгэж байгаа аж.
Эх сурвалж: NHK World Japan







