
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд хэсгээс шөнийн цагаар нүүлгэн шилжүүлсэн асуудлаар холбогдох арга хэмжээ авч, амралтын өдрүүдэд хөшөөг буцаан байршуулсан юм.
Хотын даргын мэдээлснээр, хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон нь нийслэлийн өмчийг хамгаалах болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлсэн үйлдэл гэж үзэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлд үндсэн цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
С.Зориг агсны хөшөө нь Монголын ард түмний хандиваар бүтсэн бөгөөд түүний үйл хэрэг, үзэл санаа, түүхэн ач холбогдлыг илэрхийлсэн бүтээл юм. Хөшөө байрлаж буй газрыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 70 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.







