Б.Дашпүрэв: Шатахууны хязгаарлалт түр хугацаанд хэрэгжинэ, нийлүүлэлт тасрахгүй

Ерөнхий сайд Н.Учралын захирамжаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб ажиллаж байна. Шуурхай штабыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж байна.
Хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байна.

Шуурхай штабын шийдвэр
- 2026 оны наймдугаар сарын 04-нөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой харгалзан шатахуун олгоно.
- Авто машины нэг удаагийн цэнэглэлтийг дээд тал нь 50 мянган төгрөгөөр хязгаарлана.
- Саваар шатахуун олгохгүй.
- Түлш, шатахууны нөөцийг оновчтой, зөв хуваарилах хүрээнд авч хэрэгжүүлж буй дээрх шийдвэр 8 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНСУ, ОХУ зэрэг улс орнууд ийм зохицуулалт хэрэгжүүлж байна.







