
Орон нутгийн баяр наадмын допингийн шинжилгээний тухай
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 21.5-д “Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна” гэж заасны дагуу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага орон нутгийн баяр наадам зохион байгуулах хороодтой хамтран допингийн хяналтын ажиллагааг хэрэгжүүлэв.
2026 оны 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд 17 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүргийн баяр наадмаас нийт 84 сорьц цуглуулан шинжилгээнд хамруулсан.
Эдгээрээс 68 сорьцын шинжилгээний хариу 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагад цахим шуудангаар ирсэн.
Одоогийн байдлаар Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг болон Багануур, Багахангай дүүргийн сорьцын хариу бүрэн ирсэн бөгөөд хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна.
Харин Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий аймаг болон Налайх дүүргийн нийт 16 сорьцын лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
Үлдсэн сорьцын шинжилгээний хариу бүрэн ирсний дараа үр дүнг нэгтгэн олон нийтэд албан ёсоор мэдээлнэ.









