
Долоодугаар сарын 16-наас эхлэх дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажлыг хойшлуулжээ
Долоодугаар сарын 16-наас эхлэх дулааны шугамын засвар, шинэчлэлийн хугацааг хойшлуулжээ.
“УБДС” ТӨХК-аас өнөөдөр(2026.07.15) мэдээлснээр ирэх Даваа гарагт буюу долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-ныг дуустал 20 хоногийн хугацаанд дараах байршлуудын халуун усыг хязгаарлахаар болсон байна. Энэ хугацаанд дулааны шугам, хаалтуудыг сольж, шинэчлэн урсгал засварын ажлыг гүйцэтгэх аж.
Наадмын өдрүүдэд төлөвлөгөөт ажил үргэлжилж буй байршлуудаас бусад хэрэглэгчийг халуун усаар бүрэн хангана гэж УБДС ТӨХК-аас мэдээлээд байна.
Энэ зун дулааны шугамд засвар, шинэчлэлт хийх хуваарь ёсоор маргааш буюу долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 4-нийг дуустал 20 хоногийн хугацаанд:
- Хурд
- Эрэл
- Жигүүр грандын орон сууц орчим
- Баянгол зочид буудал
- Улсын драмын эрдмийн театр орчим
- Төв шуудан
- Хангарди ордон,
- Засгийн газрын ордон
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
- УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,
- Улсын I төв эмнэлэг
- МУБИС
- Нийслэлийн Өргөө амаржих газар,
- СЭЗДС
- Сайд нарын II эмнэлэг
- УСУГ-ын орчмын хэрэглэгчид
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
- Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид
- Төрийн тусгай хамгаалалтын газар
- Орос улсын элчин сайдын яам
- Улсын их дэлгүүр
- 40, 50-н орчмын хэрэглэгчид
- Цагдаагийн авто бааз
- ЗЦГ
- Стар эстэйтс
- Континентал зочид буудал
- Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид,
- Залуучуудын соёлын төв
- Төв усан бассейн орчим
- БНХАУ-ын ЭСЯ
- ШУТИС орчмын хэрэглэгчид орон сууц, ААН, Байгууллагын халуун усыг хязгаарлах нь.
2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээнд нийслэлийн төсвөөс ₮10 тэрбумыг зарцуулах бол халаалтын үнийн зөрүүнд ₮7.1 тэрбумыг өгөхөөр баталжээ.









