
Зуны улиралд агаар салхинд гарах, голын эрэгт амрах нь сайхан ч шумууланд хазуулах нь таагүй үр дагаврыг авчирдаг. Тэгвэл шумуулыг үргээж, таатай амрах нөхцөлөө хэрхэн бүрдүүлэх талаар дараах зөвлөгөөг бэлтгэв.
Лаа асаа
Шумуул үргээгч лаа, хүж гэж бий. Эдгээр нь өвөрмөц үнэр гаргадгаас шумуул, бусад төрлийн ялаа, батгана үргэхэд хүрдэг. Лаа, хүжийг та гэр, зуслангийн байрандаа асаахад илүү тохиромжтой.
Тос
Шумуул үргээгч тос нь танд задгай агаарт амрах үеэр илүү хэрэг болно. Гадагшаа гарсан даруйдаа тосоо түрхэж, тодорхой хугацааны дараа сэргээж байхад л болоо.
Шумуул үргээгч ургамал
Шумуул үргээдэг ургамлын төрлүүдээс гэртээ эсвэл зуслангийн байшингийнхаа ойролцоо тарьж болно. Жишээ нь, саримс, розмарин, муурын гаа, гаат өвс тарь. Эдгээр ургамлууд нь шумуул үргээх үйлчилгээтэй.
Витамин В уу
Витамин В-г уух нь шумуул тан дээр суухыг багасгана. Учир нь Витамин В нь шумуулны хувьд хүний үнэр, арьс, цусны амтыг муухай болгодог аж.
Үнэртэй ус бүү түрх
Ямар нэгэн үнэртэн, хурц үнэртэй тос зэрэг нь ялаа, шумуулны анхаарлыг таны зүгт татдаг. Шумуул нь гоё сайхан, сэнгэнэсэн үнэрт дуртай учир онцгой үнэр бүхий үнэртэн, тос бүү түрхээрэй.
Цацлага цац
Шумуул үргээх цацлага нь янз бүрээрээ гарах болсон. Цацлагыг та бие рүүгээ, бас хувцас руугаа ч цацаж болно.
Таны биеийн хөлс, үнэртэй ус эсвэл арьсны тос зэрэг анхилуун үнэр нь олон километрийн зайд байгаа шавжийг өөр лүүгээ татдаг.
Тэд бас өөх тос, тухайлбал цусан дахь холестерин ихтэй хоол идэх дуршил ихтэй байдаг.
Өөх тос, элсэн чихэр нь шавжийн тэжээл болдог тул аялалд явахдаа хөнгөн хооллож явах нь шумуул болон хатгадаг шавжаас 100% хамгаалахгүй ч бага ч болов тус нэмэр болно.
Мэдээж шумуулын цацлага, тос үнэхээр хэрэгтэй. Бас цацлага нь арьсанд мөн хувцсанд цацна гэсэн ялгаатай байдаг. За тэгээд энэ зуныг сайхан газраар зөв зохистой сайхан аялаарай.









