ФИФА-гийн ёс зүйн хороо Аргентины шигшээ багийн тоглогчдын гаргасан үйлдлийг шалгана

Улсын гарди М.Бадарчийн барилдах эрх 2027 оны долоодугаар сарын 12-нд сэргэнэ
Допингийн асуудлаас шалтгаалан Улсын арслан цолоо хураалгаж, 4 жилээр барилдах эрхээ хасуулсан Улсын гарди М.Бадарчийн барилдах эрх 2027 оны долоодугаар сарын 12-нд сэргэх юм.
Түүний хувьд, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн ч Дэлхийн допингийн эсрэг агентлаг буюу WADA-гаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсэн билээ.









