Зөвлөмж: Шумуулнаас хэрхэн хамгаалах вэ

2026 оны долоодугаар сарын 17-ноос 21-ний хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- Энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
- 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 20-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:
Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +19…+24 градус,
- Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус,
- говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +28…+33 градус,
- бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.
Энэ сарын 18, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.









