Улаанбаатар хотод өдөртөө 26 хэм дулаан, бага зэргийн аадар бороо орно

Наадмын өдрүүдэд зөрчлийн шинжтэй 3,227, гэмт хэргийн шинжтэй 488 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт Үндэсний их баяр наадмын өдрүүдэд (2026.07.10-2026.07.14) нийт 9,446 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс зөрчлийн шинжтэй 3,227, гэмт хэргийн шинжтэй 488, залилах гэмт хэргийн 67, хүүхэд гэр бүл хүчирхийллийн 351, хулгайлах 79 дуудлага, мэдээлэл байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 317 удаагийн тохиолдол гарч, 414 хүнийг эрүүлжүүлсэн аж. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 8 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 13 хэргийг нөхөн илрүүлжээ.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв









