
ОХУ-д энэ сарын 7-ноос 13-ны хооронд бензиний үнэ 2.3 хувиар, дизель түлшний үнэ 3.2 хувиар нэмэгдсэн тухай Оросын статистикийн албанаас мэдээлж, өмнөх 7 хоногтой харьцуулахад бензин болон дизель түлшний үнэ илүү хурдацтай өссөн болохыг онцолжээ.
Ингэснээр 2026 он гарснаас хойш ОХУ-д бензиний үнэ нийт 16.4 хувиар өсөөд байна. Түүнчлэн энэ сарын 7-ноос 13-ны хооронд ОХУ-д инфляц 0.17 хувьтай гарсан байна.
Тус улсад бензиний үнийн хамгийн огцом өсөлт 6-р сарын 16-наас 22-ны хооронд бүртгэгдсэн ба тухайн 7 хоногт бензиний үнэ 3 хувиар өсжээ. Reuters агентлагийн мэдээлснээр Украины ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлсэн цохилтуудын улмаас ОХУ-ын шатахуун үйлдвэрлэлийн улирлын дундаж 65 хувь хүртлээ буурсан байна.
Эх сурвалж: Vedomosti.ru









