
Энэ оны 7-р сард ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд өдөрт дунджаар 3.91 сая баррель газрын тос гаргажээ. Энэ нь 2005 оны 3-р сараас хойш бүртгэгдсэн хамгийн доод үзүүлэлт бөгөөд өмнөх оны 7-р сарын өдрийн дунджаас 1.4 сая баррелиар бага байгаа аж.
Financial Times сонинд бичсэнээр Украины ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлсэн цохилтуудын улмаас ОХУ газрын тос боловсруулах хүчин чадлынхаа 20-40 хувийг алдсан аж.
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага Украины цохилтуудын улмаас Оросын газрын тос боловсруулалтаас гадна олборлолт ч буурч буйг онцолжээ. Тус байгууллагаас мэдээлснээр 6-р сард өдөрт дунджаар 8928 сая баррель түүхий газрын тос гаргасан нь 2024 оны 2-р сараас хойш бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт аж.
Эх сурвалж: Bloomberg









