
Counter-Strike-ийн дэлхийн томоохон цуврал тэмцээн болох BLAST Open 2027 Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар албан ёсоор зарлагдлаа.
2027 оны тавдугаар сарын 10-23-ны хооронд үргэлжлэх тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож, нийт 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.
Оролцогч багуудаас 11 нь дэлхийн чансаагаар шууд уригдах бол үлдсэн таван баг Ази, Европ, Хойд Америк, Өмнөд Америкаас шалгаруулалтаар оролцох юм.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсад зохион байгуулагдах анхны Tier-1 түвшний Counter-Strike тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд дотоодын esports-ын хөгжилд томоохон түлхэц болохоор байна.
Сүүлийн жилүүдэд монголын багууд олон улсын тавцанд амжилт гаргаж, үзэгчдийн сонирхол эрс өссөн нь ийм хэмжээний тэмцээнийг монголд авчрах гол шалтгаан болжээ.
Эх сурвалж: HLTV









