
Малчид, иргэд, жолооч, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах боловч уулархаг бүс нутгаар түр зуурын аадар бороо, дуу цахилгаантай байх төлөвтэй байна.
07 дугаар сарын 14-ний 20:00 цагаас 07 дугаар сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр бороо орж, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар хур тунадасгүй.Салхи:
Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метрийн хурдтай салхилна. Борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх төлөвтэй.Агаарын температур:
Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон голын хөндийгөөр +4…+9°, говийн өмнөд хэсгээр +17…+22°, бусад нутгаар +10…+15° байна. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +21…+26°, Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр +32…+37°, бусад нутгаар +26…+31° дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор:
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Баруун хойноос секундэд 5–10 метрийн хурдтай салхилна. Шөнөдөө +11…+13°, өдөртөө +27…+29° дулаан байна.
Багануур орчмоор:
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Баруун хойноос секундэд 5–10 метрийн хурдтай салхилна. Шөнөдөө +10…+12°, өдөртөө +26…+28° дулаан байна.
Тэрэлж орчмоор:
Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлэрч, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Баруун хойноос секундэд 5-10 метрийн хурдтай салхилна. Шөнөдөө +6…+8°, өдөртөө +24…+26° дулаан байна.









