“Боохой” хэмээх Д.Данзангийн нутгаас төрсөн анхны Даян аварга Б.Орхонбаяр гэж хэн бэ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 бөхиийн барилдаанд нутаг нутгийн шилдэг хүчтэнүүд зодоглолоо.
Ингээд энэ жилийн баяр наадмаар 17 улсын начин төрснөөс 14 нь Улсын начин цолоо гардан авсан.
Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдийн нэрс:
- Баянхонгор аймгийн Хүрээмарал харьяат цэргийн арслан Н.Жамбалдорж 37 нас
- Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан А.Нармандах 28 нас
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай 33 нас
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Ж.Жавхлан 28 нас
- Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ 27 нас
- Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр 29 нас
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн хурц арслан Г.Төрмөнх 31 нас
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Х.Наранбаяр 30 нас
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдорж 25 нас
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар31 нас
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Э.Баасанжав33 нас
- Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн 29 нас
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 23 нас
- Архангай аймгийн Хотонт сумын цэргийн заан Б.Гончигсүрэн 27 нас
Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүдийн нэрс:
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын начин Б.Түвшинтөгс
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат, улсын начин Э.Мөнхжаргал
- Архангай Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Э.Даш улсын харцага цолоо батлан, Үнэн зоригт чимэг нэмэв.
Улсын заан цол хүртсэн бөхчүүдийн нэрс:
- Увс аймгийн Ховд сумын харьяат улсын өсөх идэр начин Л.Энхсаруул
- Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжав
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй арслан Д.Алтанцоож
Улсын гарди цол хүртсэн бөхийн нэр:
- Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл
Улсын арслан цол хүртсэн бөхийн нэр:
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий
Даян аварга цол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Баярсайханы Орхонбаяр хүртлээ.









