
“Боохой” хэмээх Д.Данзангийн нутгаас төрсөн анхны Даян аварга Б.Орхонбаяр гэж хэн бэ
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх хүч үзэж Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, АПУ ХК, Атар Трейд ХХК-ийн бөх улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, улсын заан Б.Бат-Өлзийгөөр арав даван түрүүлж Монгол Улсын даян аварга цолны болзол хангалаа.
“Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “АПУ” ХК, “Атар трейд” компанийн бөх, “Аварга” БТДС-ийг төгссөн. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болж байв. Тэрбээр дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ нарын найман бөхийн амжилтыг давтсан юм.
Тэрбээр 2025 он 10 сарын 28-нд дэлгэцнээ цацагдсан Нетфликсийн Фижикал цувралд Монголын багийн гишүүн болж оролцсон.
Баярсайханы Орхонбаяр нь Монголын үндэсний бөхийн Улсын арслан цолноос энэ жилийн улсын баяр наадамд 1024 бөхийн барилдаанд улсын заан Б.Бат-Өлзийгөөр 10 даван, түрүүлж Сэлэнгэ нутгаас анхны Даян аварга цолтон боллоо.
Тэрбээр 1998 оны 7-р сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн.
Амжилт, Цол:
- Анхны цол: Орхонбаяр 2016 онд сумын заан цолыг хүртсэн.
- Аймгийн арслан: 2018 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.
- Улсын начин: 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдаж, улсын начин цол хүртсэн. Тэрээр тухайн жил начин болсон хамгийн залуу бөх болсон.
- Улсын арслан: 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд амжилттай барилдаж, улсын арслан цол хүртсэн
- Даян аварга: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Даян аварга бол хүртэв
Боловсрол, Бэлтгэл:
- Б.Орхонбаяр “Аварга” БТДС-д суралцаж дүүргэсэн. “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, АПУ ХК, “Атар трейд” ХХК-ийн бөх юм. Түүний бэлтгэлийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй удирддаг.
Сонирхолтой баримтууд:

Тэрбээр 2020 онд улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Оршиход өвдөг шороодсон ч 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон.
Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд:
2018 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн.
2019 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Н.Баярбаатараар найм даван түрүүлж “Аймгийн арслан” цолоо баталж “Хурц” чимэг нэмсэн.
Улсын наадмын дэвжээнд:
2019 оны Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрээр дөрөв, аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан тав давж “Монгол улсын начин” цолыг хүртсэн.
2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Цэдэнсодномоор дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даван шөвгөрч начин цолоо батлан “Өсөх идэр” чимэг нэмсэн. Тус жил аймгийн арслан Б.Бат-Орших допинг хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож “Монгол улсын харцага” цолыг хүртсэн.
2022 оны АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж “Монгол улсын арслан” цол хүртсэн.
2023 оны Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, улсын заан Б.Батмөнхөөр тав давж чимэг нэмсэн.
2024 оны Ардын хувьсгалын 103 жилийн ойн Улсын Их баяр Наадамд аймгийн арслан Н.Баяржаргалаар дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан Т.Дармаажанцангаар зургаа, Улсын харцага Г.Ганхуягаар долоо, Улсын аварга П.Бүрэнтөгсөөр найм даван үзүүрлэж “Үлэмж бадрах” чимэг нэмсэн.
2025 оны Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Хүрэлбаатараар дөрөв, аймгийн арслан Н.Баяржаргалаар тав давж “Улам нэмэх” чимэг нэмсэн.









