“Наадам-2026”: Шинээр Улсын харцага цолны болзлыг зургаан хүчтэн хангалаа

Улсын начин цолны болзол хангасан 17 хүчтэнүүдийг танилцуулъя
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Тавын давааны барилдаан дөнгөж сая өндөрлөж улсын 17 начин цолтнууд төрлөө.
Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдийн нэрс:
- Баянхонгор аймгийн Хүрээмарал харьяат цэргийн арслан Н.Жамбалдорж 37 нас
- Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Ө.Батсуурь 30 нас
- Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан А.Нармандах 28 нас
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай 33 нас
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Ж.Жавхлан 28 нас
- Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжав 22 нас
- Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ 27 нас
- Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр 29 нас
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн хурц арслан Г.Төрмөнх 31 нас
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн арслан Х.Наранбаяр 30 нас
- Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Б.Шаравдорж 25 нас
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож 31 нас
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар 31 нас
- Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Э.Баасанжав 33 нас
- Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Н.Намнансүрэн 29 нас
- Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 23 нас
- Архангай аймгийн Хотонт сумын цэргийн заан Б.Гончигсүрэн 27 нас
Архангай аймгаас 3 начин, Булган аймгаас 2 начин, Завхан аймгаас 2 начин төрөн гарлаа.
Улсын баяр наадмын түүхийг эргэн санавал 2001 онд Үндэсний их баяр наадмын тэгш ойгоор Улсын начин цолтон 17 төрж байсан юм.









