Наадам 2026: Н.Хүрлээгийн Цавьдар шарга азарга түрүүллээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт тун удахгүй эхэлнэ.
Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа 13.00 цагт хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэлнэ. Хоёрын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй бөхчүүд зодоглоно.
Хоёрын даваанд улсын цолтой 128 бөх зодоглох бөгөөд өнөөдөр хоёр, гурвын давааны барилдаан болох юм.









