Б.Батзориг: Жилд могойд хатгуулсан 100 гаруй дуудлага бүртгэгдэж байна

Нийслэлийн онцгой комиссоос үер усны нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
НОБГ-ын дэд дарга Э.Батбаяр: “Өчигдөр орсон бороотой холбоотой асуудал зарим дүүргүүдэд үүссэн байгаа.
Тодруулбал, 7-р сарын 7-ны өдрийн 17 цагаас өнөөдөр өглөөний 11 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын зүүн хэсгээр 13 мм баруун хэсгээр 47 мм хэмжээний бороо орж Улаанбаатар хотын зарим хэсгээр үер усны нөхцөл байдал үүслээ.
Өнгөрсөн хоногийн хугацаанд үер усны холбогдолтой 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа талаар мэдээлэл өгч байна” гэлээ.









