
Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Гаалийн байгууллага энэ оны эхний зургаан сарын байдлаар хоёр мянга гаруй зөрчил илрүүлж шалгаад байна. Дээрх зөрчлүүдийн 47 хувь нь татвараас зайлсхийх зөрчил, 23 хувь нь хориглосон хязгаарлалттай бараа бүтээгдэхүүн улсын хилээр нэвтрүүлэхийг завдах зөрчил эзэлж байна.
Зөрчил илрүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 12 хэргийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.
Эхний зургаан сарын байдлаар Гаалийн байгууллагын алба хаагчдын гаалийн албаны тухай хууль болон төрийн албаны тухай хуулийг зөрчсөн 91 алба хаагчид сахилгын шийтгэл оноож зургаан алба хаагчдад ёс зүйн хариуцлага оноосон байна.
Үндэсний их баяр наадмаар 10 хоног амрах хуваарьтай байгаа. Энэ амралтын өдрүүдэд Гаалийн байгууллага цагийн хуваарийн дагуу ажиллана. Хилийн Гаалийн байгууллага хаалттай байх боловч хилээр орж ирсэн боловч хилээр орж ирсэн бараа, бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг хийж ажиллах болно.
Төмөр зам болон агаарын хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Он гарснаас хойш Бензин 500 мянган тонн, Дизель түлш 972 мянган тонн тус тус Монгол Улсын хилээр орж ирсэн байна. Сүүлийн хоёр өдөрт 109 вагон АИ-92 бензин, 156 вагон дизель түлшийг хүлээн авч гаалийн бүрдүүлэлт хийж ажилласан байна.









