
Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгуулагдаж буй “Төрийн албаны ёс зүйн тогтолцоо, түншлэл, хамтын ажиллагаа” уулзалтад Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Ёс зүй, сахилга, хариуцлагын үнэлгээ, үр дүн” сэдвээр илтгэл тавьж, аймагт хэрэгжүүлж буй бодлого, сайн туршлагаа танилцууллаа.
Дундговь аймаг 2025 онд ил тод байдлын үнэлгээ, ёс зүй, сахилга, хариуцлагын үнэлгээгээр тус тус улсдаа тэргүүлж, төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээгээр 7 байр ахисан зэрэг бодит үр дүнд хүрсэн нь энэхүү уулзалтад туршлагаа хуваалцах үндэслэл болсон юм.




Дундговь аймаг цаашид төрийн албаны ёс зүй, ил тод байдал, сахилга, хариуцлагыг бэхжүүлж, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг тасралтгүй сайжруулах чиглэлээр ажилласаар байх болно.











