
Эрүүл, байгалийн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг түгээн дэлгэрүүлэх зорилготой Yzone Clean Mongolia компани өөрийн Yzone Clean, Dr.Oral, Nucare гэсэн гурван брэндээ нэгтгэсэн тусгай Pop-up дэлгүүрээ өнөөдөр Yzone Garden, Sila Centre-д албан ёсоор нээлээ.
Долоодугаар сарын 1-нээс 9-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү Pop-up дэлгүүрээр дамжуулан үнэнч хэрэглэгчиддээ зориулсан онцгой хямдрал, бэлэг урамшуулал, бүтээгдэхүүний танилцуулга болон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм.
Өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаардаг хэрэглэгчдэд зориулсан энэхүү арга хэмжээ нь зөвхөн худалдаа бус, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх “цэцэгсээр дүүрэн хүлэмж” болж байгаагаараа онцлогтой.

Нээлтийн үйл ажиллагаа урлаг, соёлын уур амьсгал дунд өрнөж, хүрэлцэн ирсэн зочдод мартагдашгүй үдшийг бэлэглэлээ. Амтат коктейл урласан бартендерийн үзүүлбэр, орчин үеийн хөгжим эгшиглүүлсэн DJ set, бүтээгдэхүүний танилцуулга зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд нэгэн дор болж, зочдын сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Үдшийн онцлох мөчүүдийн нэг нь Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн тоглолт байлаа. Тэрбээр монголчуудын сэтгэлд хоногшсон “Үлэмжийн чанар” дууны аялгууг хийл хөгжмөөр эгшиглүүлж, хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдэд хандан “Өөрийгөө хайрлаж, дотроосоо гэрэлтэж яваарай” гэсэн чин сэтгэлийн ерөөлийг өргөн барив.
Мөн тайзнаа дуучин Б.Баярцэцэг өөрийн уран бүтээлийн сор болсон дуунуудаасаа хүргэж, ирсэн зочдод бэлэг барилаа. Тэрбээр бүсгүйчүүдэд зориулан “Өөрийгөө хайрлах нь хамгийн том хөрөнгө оруулалт байдаг” хэмээн урмын үг дайж, эмэгтэй хүн бүр өөрийн үнэ цэнээ мэдэрч, өөртөө цаг гаргаж байхыг уриалсан юм.




Yzone Garden Pop-up дэлгүүрийн гол онцлог нь эрүүл, аюулгүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг нэг дороос хэрэглэгчдэд хүргэж байгаад оршино. Yzone Clean, Dr.Oral, Nucare брэндүүд нь өдөр тутмын ахуйн хэрэглээ, амны хөндийн арчилгаа, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдээрээ хэрэглэгчдийн танил болсон бөгөөд химийн хорт бодисоос татгалзаж, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг санал болгодгоороо ялгардаг.
Тус брэндүүдийн бүтээгдэхүүнүүд нь ямар нэгэн химийн хорт найрлага агуулаагүй, 100 хувь байгалийн гаралтай тул жирэмсэн болон хөхүүл эхчүүд хүртэл санаа зовох зүйлгүйгээр хэрэглэх боломжтой. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжиж буй хэрэг юм. Өнөөдөр бүсгүйчүүд зөвхөн гоо сайхандаа бус, эрүүл мэнд, амьдралын чанартаа анхаарах болсон.
Тиймээс өөртөө хайртай бүсгүй бүрийн хэрэглээ болсон эдгээр бүтээгдэхүүнүүд нь байгалийн цэвэр орц найрлага, чанар, аюулгүй байдлаараа хэрэглэгчдийн итгэлийг хүлээсээр байна. Долоодугаар сарын 1-9-ний хооронд ажиллах Yzone Garden Pop-up дэлгүүрээр зочилсноор хэрэглэгчид бүтээгдэхүүнүүдтэй илүү ойроос танилцах, зөвлөгөө мэдээлэл авах, тусгай хямдрал урамшуулалд хамрагдах боломжтой.
Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүхэнд зориулсан энэхүү арга хэмжээ нь өөрийгөө хайрлах, гэр бүлдээ анхаарал тавих, байгалийн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг мэдрэх сайхан боломж болж байна. Өөрийгөө хайрлах жижиг сонголт бүр ирээдүйн эрүүл амьдралын үндэс байдаг.
Харин тэр сонголтыг Yzone Clean, Dr.Oral, Nucare брэндүүд хэрэглэгчиддээ санал болгож байна.
















