
2026 оны Аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар Монгол Ардын намын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
-Энэ удаагийн Аймаг, сумын ИТХ-ын сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн нөхөн сонгуульд таван аймгийн есөн суманд Аймгийн ИТХ-ын есөн мандатын төлөө, 15 аймагт сумын ИТХ-ын 37 мандатын төлөөх нөхөн сонгууль болж нийлбэр дүнгээр Монгол Ардын нам 26 мандат буюу 56,5 хувиар ялалт байгууллаа.
Ялангуяа Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшсэн есөн нэр дэвшигч 100 хувь ялалт байгууллаа. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өөрөө бодлогын мэтгэлцээн өрнөдгөөрөө онцлогтой хангай, баруун, зүүн, говь гээд бүх бүсийн аймгуудад сонгууль болсон учраас ач холбогдол өгч ажиллаа.
Монгол Ардын нам намын гишүүдийнхээ идэвхийг сэргээх иргэд, сонгогчид доо хүрч ажиллах нэлээдгүй ажил өрнүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлдэг. Энэ утгаараа манай нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хэрхэн тодруулах вэ гэх асуудлыг намын удирдах зөвлөлийн түшинд ярилцаж байна. Монгол Ардын нам ард түмэн ямар Ерөнхийлөгч хүсэж байна гэдэг дээ төвлөрч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.








