Танилц: Миссийн тэмцээнд Монголыг төлөөлөн оролцож буй Ц.Аззаяа

Mонголын Урлагийн Зөвлөлийн Номадик Экспедишн ХХК-тай хамтран анх удаа хэрэгжүүлж буй “АВДАР” нүүдлийн урлан хөтөлбөрт оролцох уран бүтээлчид сонгогдлоо.
“АВДАР” нүүдлийн урлан хөтөлбөр нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, олон улсын жуулчдад Монголын соёл урлагийг таниулан сурталчлах, бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой бөгөөд Өмнөговь аймагт байрлах Номадик Экспедишн ХХК-ны “Гурван тэмээ” жуулчны баазад 2026 оны 6-р сараас 9-р сар хүртэл хэрэгжинэ.
Энэхүү хөтөлбөрт уран бүтээлч М.Эрдэнэбаяр, Б.Цэрэндэжид, Т.Соёл-Эрдэнэ, Х.Сүрэн эсгий урлаач Б.Баяндүүрэн нар сонгогдон оролцох боллоо.








