Танилц: Миссийн тэмцээнд Монголыг төлөөлөн оролцож буй Ц.Аззаяа

Монголын Урлагийн Зөвлөл нь 2022-2023 онд Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийн сэргээн засварлалтыг амжилттай хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн тус музейн Өндөр Гэгээний сүмийн дээврийн сэргээн засварлалтыг World Monuments Fund санхүүжилтээр, Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын яам, Соёлын Өвийн Үндэсний Төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төсөл нь Монголын соёлын өвийг хамгаалах, олон улсын стандартад нийцсэн сэргээн засварлалтын аргачлалыг нэвтрүүлэх зорилготой юм.
Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварын ажлын бэлтгэлийг 2025 оноос эхэлсэн бол дээврийн сэргээн засварын ажлыг 2026 оны 9 сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.








