
Америкийн хиймэл оюун ухааны Anthropic компани 65 тэрбум ам.долларын санхүүжилт босгож чадсанаар зах зээлийн үнэлгээ нь 965 тэрбум ам.долларт хүрчээ.
Ингэснээр Anthropic хамгийн ойрын өрсөлдөгч OpenAI компанийг ардаа орхиж, хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг хамгийн өндөр үнэлгээтэй стартап болжээ.
The Hill сайтад бичсэнээр дөнгөж 3-хан сарын өмнө Anthropic компани 380 тэрбум ам.долларын үнэлгээтэй байхдаа 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж байжээ.
Энэ ондоо багтан Anthropic болон OpenAI хоёр олон нийтэд хувьцаагаа санал болгохоор төлөвлөөд байгаа бол дээрх хоёр компанийн мөн ойрын өрсөлдөгч Илон Маскийн SpaceX компани IPO гаргах хүсэлтээ хэдийн өгчээ. SpaceX компанийн IPO Уолл Стритын түүхэн дэх хамгийн том арилжаа болох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: The Hill








