
Б.Хулан: Хүүхэдтэй ажиллах маш сайхан
-Сайн байна уу? Өмнө нь хоёулаа 1 жилийн өмнө ярилцаж байсныг тодхон санаж байна. Одоо танай “Thunder BJJ” академи улам бүр өргөжиж, өнөр олуулаа болжээ. Онцолбол хүүхдийн зуслангийн хөтөлбөрт сургалтаа шигтгэн оруулахаар болсон талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Сайн байна уу? Би жүдо болон жюү жицүгээр хичээллээд одоо нийтдээ 17-18 жил болж байна. Миний хийж байгаа үйл ажиллагаа бол “Thunder BJJ” академийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, хүүхдүүддээ багшлаад явж байна. Манай академи улам бүр л өнөр болж байгаад баяртай байна.
Энэ жил бид нар их том зүйл төлөвлөөд байна. Учир нь “Нарны хотхон” хүүхдийн зуслантай хамтран анхан шатны жюү жицү болон жүдо бөхийн спортыг тус зуслангийн хөтөлбөрт багтаан оруулахаар болсон. Миний хувьд нэлээн олон жил хүүхэд, багачуудтай ажиллаж байна.
Спортоор дамжуулан хүүхэд өөрийгөө нээх, хамт олонч сэтгэлгээтэй болох, ялж бас ялагдаж сурах, бусдаас үг даахад суралцах, илүү том зорилго, мөрөөдөлтэй болох юм.
-Спортын хөтөлбөрийн гол онцлог нь юу вэ?
-Зөвхөн жюү жицү болон жүдогийн спортоор сургалтаа явуулахаас гадна волейбол, сагсан бөмбөг, чөлөөт бөх, шатар, даамын сургалт орно. Харин манай академиас жүдо болон жюү жицүгээ заах юм. Ийм хосолмол сургалттай зуслангийн хөтөлбөрүүдтэй байгаа. Тэгээд “Нарны хотхон” зусланг зорин очсон хүүхдүүд хагас цэрэгжилтийн байдалтай байна. Үүнээс гадна гол зорилго нь хүүхэд багачуудыг спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөнд эерэгээр уриалж байгаа гэсэн үг.
Мэдээж хүүхдүүд маань 7 хоногийн хугацаанд өөрөө дуртай, сонирхолтой спортоор хичээллэснээр дасгал хөдөлгөөн, спортын ач тусыг мэдрүүлэх эерэг талтай. хаБагийн спортоор хичээллээд, цаашдаа би энэ л волейбол юмуу сагсан бөмбөгөөр бэлтгэл хийж, үргэлжлүүлэхэд тохиромжтой юм байна. Эсвэл шатар, даам тоглосноор оюуны спортоор хичээллэх илүү сонирхолтой гэдгээ мэдэж авах өгөөжийг бид өгөх юм. Давхар жүдо, жюү жицүгээ сургалтаар явуулах болно. Зусланд зорин очсон хүүхдүүд хөдөө цэвэр, гоё агаарт дээрээс нь спортоор хичээллээд мөн сүү, тараг, цагаан идээгээ хүнсэндээ хэрэглэх юм. Ингэснээр агаарын сайхныг мэдэрч, найз нөхөдтэй болохын зэрэгцээ спортоор дамжуулан тэсвэр, хатуужил сууна. Мөн зуслангийн зүгээс монгол ахуйн мэдлэгийг олгохоороо онцлогтой. Зуслангийн маань онцлог нь монгол хүүхэд учраас уламжлалт ахуйтайгаа танилцаж, үнээ, мал саахаас эхлээд, хонь хариулах ч юмуу гоё гоё адал явдлаар дүүрэн аяллыг хийх боломжийг олгож байгаа. Иймэрхүү маш олон гоё цогц хөтөлбөрүүдийг оруулж өгч байна.
-Дасгалжуулагчаар ямар хүмүүс ажиллах вэ?
-Миний бие өөрөө хүүхдүүдэд жүдо болон жюү жицү заана. Мөн мэргэжлийн дасгалжуулагч нар бий. Тухайн зуслангийн ээлж бүрийн дасгалжуулагч одоогоор нууцлаг байгаа, хэн ч байж болно. Мэдээж хүн болгоны хайртай магадгүй хичээл заалгахыг хүссэн алдартай тамирчид ч байхыг үгүйсгэхгүй, ийм нууц хөтөлбөрүүдтэй байх болно.
Эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдээ олон найз нөхөдтэй болгож, зусланд амраангаа спортоор хичээллүүлж мөн дээрээс нь нийгэмшүүлэн, цахим хэрэглээнээс холдуулах ийм гоё боломжтой. Бид анх удаа ийм сургалтыг явуулахаар зорьж буй. Цаашдаа илүү боловсронгуй болгхын зэрэгцээ чанаржуулаад явах байх.
Спортоор хичээллээд эхлэхээр хүүхдүүд маань спортоор дамжуулж, эерэг хандлага авна гэдэг зүйл байдаг. Тэр гоё зүйлсүүдийг бас суралцах боломжтой болж эхэлж байгаа юм. Спортоор дамжуулан бүх л сайн сайхн зүйлүүдийг мэдэж авахын зэрэгцээ гоё дурсамжийг бүтээсэн зуны амралт нь байлгахыг бид зорьж байна.
-Зуслангийн эхний ээлжийн элсэлт хэзээ авах вэ?
-6 сарын 15-нд эхний ээлж явж байгаа. Даваа гарагт яваад ням гарагт ирэх хуваарьтай. Хамгийн гоё нь зорьсон газартаа хүрэхийн тулд галт тэргээр явна. Галт тэргээр яваад, Сэлэнгэ рүү явах замд байдаг “Үнэгт өртөөн” дээр бууна. Машинаар явж буй хүмүүс Зүүнхараагаас салаад 18км явна. Мандал сумаасаа салаад явангуут Тарнийн амралттай ойрхон гоё байгальтай газар манай зуслан байрлаж байгаа.
Ярилцсанд баярлалаа.








