Рэд Булкан ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт \2026.05.27\-ны өдөр 30 метр гүнтэй цооногийн нүхэнд гурван настай хүүхэд унасан осол болсноос хойш 50 цаг боллоо. Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид, орон нутгийн иргэд авран хамгаалах ажиллагааг хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 31,5 метр гүний хөрсийг бүрэн ухсан бол одоогоор хөндлөн түнел гаргаж охины унасан газарт тун удахгүй хүрнэ гэх мэдээллийг албаны мэргэжилтнүүд өглөө.
Тэгвэл дэлхийд үүнтэй адил болж байсан ослоос амьд гарч байсан жишээнүүдийг хүргэж байна.
- 1987 онд 18 сартай Jessica McClure долоон метр гүн нарийн худгийн хоолойд унасан байхад нь аврагчид 60 цагийн дараа эсэн мэнд олжээ.
- Энэтхэг Улсад 60 гаруй метр гүнд өрмийн цооногт унасан дөрвөн настай хүүг 16 цагийн дараа амьд гаргаж авсан.
- Хоёр настай хүүхэд өрмийн цооногт унаж хүчилтөрөгч өгч, ажиглан 20 орчим цагийн дараа эсэн мэнд аварч чадсан








