
Өнгөрсөн 2 өдөр онцгой байдлын салбар жинхэнэ төрхөө харууллаа. Гэхдээ тэнд алба хааж байгаа залуучууд биш удирдаж байгаа эрх мэдэлтнүүд энэ салбарыг “онц байдал”-д оруулчихсан байгааг улсаараа харлаа.
Сүүлийн 2 жишээг санацгаая.
22 давхарт гал гарвал галын машины сунадаг шат хүрэхгүй
Хан-Уул дүүргийн 15-р хороонд “Цэнгэлдэх” хотхонд гал гарч олон айл эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол амслаа.
Галын голомтод Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын дөрвөн анги, таван тасгийн 70 гаруй алба хаагчид ажиллаж галын тархалтыг зогсоосон. Хүний амь эрсдээгүй. 100 гаруй оршин суугчдыг галын голомтоос гаргаж чадсан. Энэ хэний гавьяа вэ?
Улайссаан гал руу улаан нүүрээрээ брезинтэн бээлийтэй л орж байгаа алба хаагчдын гавьяа.
Тэдэнд 22 давхарт хүрэх шат байсан бол, магадгүй гал унтраагч дрон байсан бол түүнээс ч хурдан галыг унтрааж, авран хамгаалж чадах байсан. Гэвч тэдэнд байсангүй.
Энэ үеэр цахим хуудсаар гал унтраах ангийн алба хаагчдын галын голомтод ажиллаж буй гал сөнөөгчид, галын голомтоос гарахын тулд амь тэмцэн угаартахгүйн тулд цонхоороо толгойгоо цухуйлган амь гуйн тэмцэж буй иргэдийн дүрс бичлэгийг үзсэн хүмүүсийн “Төр удирдаж байгаа дарга нар хэдэн их наядын төсөв зарцуулдаг мөртлөө иргэдийн амь насыг хамгаалах үүргээ цаг наргүй биелүүлдэг Онцгой байдлын албанд ганц ч болтугай дрон аваад өгөөсэй” гэсэн сэтгэгдлүүд одоо ч хөвөрсөөр л байна.
Монгол Улсад ашиглагдаж буй сунадаг шаттай гал унтраах машин нь есөн давхараас доош давхарт гарсан галыг унтраахад л ашиглах боломжтой гэтэл сүүлийн үед шинээр баригдаж буй 20 ба түүнээс дээш давхарт гарсан галыг унтраах ямар ч боломжгүй гэсэн үг юм.
“Цэнгэлдэх” хотхонд гарсан галыг дэргэдээс нь харж байсан иргэн,
“Авраарай, туслаарай хурдлаарай гэж байнга орилох хүүхдийн дуунаар дор байгаа ээжүүд хямарч уйлаан майлаан болсон ч юу ч хийж чадахгүй.Анх утаа гарч эхэлсэн 20 давхрын зүүн урд цонхноос тал цээжээрээ доошоо тонгойж аврал эрж хашхирч эхэлсэн хүүхэд ухаан санаа нь орж гараад эхлэв бололтой “Ээж аавтай залгаад яриад өг. Би ус уумаар байна” гээд нэг жижиг хар юм шидчихлээ. Утас нь байсан байх. Ганц нэг эмэгтэйчүүд орны бүтээлгээ аваад гараад ирж.
Гал команд хурдан ирсэн ч шатаа нэг өргөж, нэг буулгаж, дахиад нэг өргөж буулгалаа. 9 давхраас дээш сунадаггүй юм байна. 2 дахиа өргөж үзэхээр гэнэт илүү суначихна гэж байхгүй биз дээ?
-Тэр хооронд онцгой байдлын залуус нуруундаа юм үүрээд шатаар дээшээ гарахаар орцгоолоо” хэмээн өөрий цахим хуудастаа нийтэлжээ.


Ойрын жишээ дурдая. БНХАУ-д өндөр барилгад гарсан галыг унтраах зориулалттай гал унтраах дрон бүтээж ашигласаар байна. Уг төхөөрөмжийн зах зээлийн үнэ нь нэг тэрбумаас 1,4 тэрбумын үнэлгээтэй байдаг аж.
Хоёр жилийн өмнө “Дүнжингарав”-ын уулзвар дээр газ тээвэрлэж явсан том оврын авто машин суудлын машинтай мөргөлдөж томоохон дэлбэрэлт болж ойр хавьд байрлах орон сууцанд гал гарч их хэмжээний хохирол амсаж, Онцгой байдлын гурван албан хаагч зам дагаад явж байсан дөрвөн иргэн амь насаа алдсан гашуун түүх саяхан болсон билээ.


Гэвч салбарын сайд, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр:
“Энэ асуудлуудыг л шийдэх гэж төр байж, Засгийн газар нь ажилладаг биздээ. Олон улсын зээл, дэмжлэгийг цаасан дээр хүлээж суухаар төсвөө зөв зарцуулж, онцгойгийн залууст ажиллах нөхцөлийг бүрдүүлээч ээ” гэсэн шүүмжлэл цахим орчинд хөвөрлөө.

Цооногт унасан 3 настай охин 40 гаруй цаг аврал хүлээв
Тухайн цооногийн нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаад байна.
Монгол Улс жилдээ 30 гаруй их наядын төсөв баталдаг. Үүнээс Онцгой байдлын салбарт төсвийн арав хүрэхгүй хувийг хуваарилдаг хэр нь гадаадын зээл тусламж, төслийн санхүүжилтээр онцгой байдлын салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж авч өр дээр өр нэмж байхаар төсвийн хөрөнгө оруулалтаа бодитой нэмэх хэрэгтэй байна.








