
Ч.Мөнхнасан эмийн үйлдвэрийн инженер мэргэжилтэй. Залуу ээж тэрбээр төрчхөөд хүүхдэдээ хувцас сонгох амаргүй байсан гэнэ. Монголд органик даавуун хувцас сонголт багатайн дээр үнэтэй ч байж. Иймд тэрбээр өөрийн гэсэн байрандаа түрээсийн зардал шингээлгүй боломжийн үнэтэй, чанартай хувцсыг нийлүүлэх боломж хайж яваад Вьетнамын “LE COON” хүүхдийн хувцасны брэндийг олж, Монголд албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн байна. Ийнхүү гэртээ хүүхдээ хараад сууж байхдаа эхлүүлсэн бизнесээ өөрийн үр хүүхэд шигээ нандигнан бойжуулсаар тав дахь жилээ угтаж байна.



Хамгийн гол нь богино хугацаанд байнгын үйлчлүүлэгчтэй болсон том шалгаан нь нэгдүгээрт чанар, хоёрдугаарт үнэ. Тодруулан хэлбэл, эднийх 2021 оноос хойш үнээ нэмэлгүйгээр борлуулж буй буй гэнэ. 0-5 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бүх төрлийн хувцас бий. Бүх хувцаснууд нь 100 хувь хөвөн даавуун, үйлдвэрээс бүх хувцсыг ариутгаад нааш нь явуулдаг гэнэ. Мөн эдний хувцас гурван төрлийн сертификаттай гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
Нэгдүгээрт, хүүхдийн биед аюулгүй даавуунд олгодог сертификат
Хоёрдугаарт, оргоник хувцсанд олгодог сертификат
Гуравдугаарт, товч нь модоор хийгдсэн, хүүхдийн биед аюулгүй гэсэн сертификаттай.
Мөн дахин нэг онцлогийн тухайд хувцасны дотор талд байдаг шошго бие үрээд тухгүй, харшил өгөх гээд байдаг талтай. Харин эдний хувцас дотроо тийм шошгогүй. Мөн өмд, шортнууд нь живхтэй хүүхэд өмсөхөд зориулагдсан загвартай юм байна.










Хүүхдэдээ хувцас сонгохдоо эцэг, эхчүүд ямар алдаа гаргадаг талаар “LE COON” брэндийн Монгол дахь салбарын захирал Ч.Мөнхнасангаас тодрууллаа.
Эцэг, эхчүүд хүүхдэдээ хувцас сонгохдоо ямар, ямар алдаа гаргадаг вэ?
-Эцэг, эхчүүд тод өнгөтэй эсвэл химийн элдэв зураг зурж, будчихсан хувцас сонгох хандлагатай байдаг. 0-3 насанд хүүхдийн хараа тогтоогүй байдаг учир аль болох тод өнгөтэй биш зөөлөн өнгийн хувцас сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт, материалыг нь зөв сонгох хэрэгтэй. Хүүхдийн арьс маш эмзэг, харшламтгай байдаг учраас харшил өгөхгүй зөөлөн, материал нь ч тэр, хувцас нь ч тэр лабораторит шинжлүүлж, сертефкат авсан байгалийн цэвэр хөвөн даавуун хувцас сонгох хэрэгтэй. Гуравдугаарт, хүүхэд өмсөөд тайлахад хялбар, хөдөлгөөнд саад учруулахгүй байх хэрэгтэй.
“LE COON” брэнд маань нярай хүүхдийн хувцсны дизейнартай. Францад төгссөн хүн байдаг. Тухайн жилийн том хүний хувцасны трендийг дагаж, хүүхдийн хувцасны зураг, өнгийг гаргадаг. Нэг үйлдвэрлэгдсэн загвар дараагийн улиралд дахин давтагдахгүй гэсэн үг.










