
30 метрийн гүнтэй өрмийн цооногт гурван настай хүүхэд унасан харамсалтай ослын талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.
“Өчигдөр 13:30 минутад Төв аймгийн Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газарт тухайн ослын дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу очиход 30-50 метр гүнтэй цооногт гурван настай хүүхэд унасан байсан. Онцгой байдлын аврагчид “Ногоон нүд” багажийн тусламжтай үзэхэд 30 метр гүнд хөлөөрөө унасан байж болзошгүй байсан.
Онцгой байдлын аврагчид болон цагдаа хувын байгууллага зэрэг 100 гаруй хүн 20 орчим техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Гурван настай хүүхдийг татаж гаргах гэхээр хөшигдөж байгаа тул 4 метрийн зайд нүх ухаж хонгил үүсгэн гурван настай хүүхдийг аврахаар ажиллаж байна одоогоор ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх боломжгүй амьсгалах шуум мэдрэгдэж байсан.” гэлээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Дээрх осол болсон газар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг, Ар наймган хэмээх газар аж. Энэ газар нь тус сумын алтны нөөцтэй гол хэсэг аж. Тухайн цооног өрөмдсөн “Рэйд булкан” ХХК компани нь 2025 оноос энэ талбайд олон тооны цооног өрөмдөж байгаа юм байна.











